Мэдэгдэл

img

Сүүлийн үед АШУ-ын доктор М.Амбага өдөр тутмын сонин, телевиз зэрэг хэвлэл мэдээлллийн хэрэгсэл ашиглан Моносфарм ХХК-ийн эрдэм шинжилгээний төвд судалгаа шинжилгээ нь хийгдэж технологи стандарт нь боловсруулагдаж бүтээгдсэн, одоо үйлдвэрлэгдэж буй, тус  компанийн нэрээр Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэгдэж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, нийтэд танил болсон Салимон, Нефромон эмийн барааны тэмдгийн эрхийг эзэмших онцгой эрхтэй мэтээр мэдээлэл цацаж хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байна. Салимон, Нефромон эмийг  Моносфарм ХХК-ийн эрдэм шинжилгээний төвийн болон Монгол, Орос, Солонгос гурван орны 10 шахам хүрээлэн, институт, их дээд сургуулийн 30 гаруй  эрдэмтэн, судлаач,  ажилтан оролцож  10 гаруй жилийн нөр их хөдөлмөр, цаг хугацаа, 500 сая шахам төгрөг зарцуулан бүтээж зах зээлд нэвтрүүлэн олны танил бренд болгосон юм.

Тухайлбал:  

-Шинэ эмийн фито химийн судалгаа-Хими, хими технологийн хүрээлэнгийн ЭША химийн ухааны доктор С.Нарантуяа, Ардын эмнэлэгийн хүрээлэнгийн ЭША Г.Пүрэвсүрэн

-Шинэ эмийн фармаколог (амьтан дээрх судалгаа)–Анагаах ухааны доктор М.Амбага, Б.Саранцэцэг, Ц.Чимгээ

-Шинэ эмийн технологийн судалгаа-Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Монос эмийн үйлдвэрийн захирал И.Балжинням, мастер С.Цэрэнпил, Монос эрдэм шинжилгээний төвийн ажилтан И.Цацрал, Эм шинжлэгч Д.Ариунаа,

-Шинэ эмийн стандартын судалгаа-Монос эрдэм шинжилгээний төвийн ажилтан И.Цацрал,  Хими, хими технологийн хүрээлэнгийн ЭША химийн ухааны доктор С.Нарантуяа, Ардын эмнэлэгийн хүрээлэнгийн ЭША Г.Пүрэвсүрэн

-Эмийн чанар тогтвортой байдлын судалгаа- Монос эрдэм шинжилгээний төвийн ажилтан И.Цацрал, Монос эмийн үйлдвэрийн эм шинжлэгч Д.Ариунаа, П.Ижилбаяр, Г.Оюунцэцэг

-Клиник судалгаа-УКТЭ-ийн дарга анагаах ухааны доктор Б.Бямбадорж, ЭМШУИС багш анагаах ухааны доктор Баярмаа, ХСК-ийн их эмч Б.Энхтуяа, С.Цогтсайхан, Н.Батболд, Г.Оюунгэрэл

-Зах зээл, үнийн судалгаа- Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Монос эмийн үйлдвэрийн захирал И.Балжинням, Ерөнхий нягтлан бодогч Д.Батцэцэг, Маркетингийн менежер З.Батмэргэн

-Үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи зүгшрүүлэх- Монос эмийн үйлдвэрийн захирал И.Балжинням, мастер С.Цэрэнпил.

-Зах зээлд нэвтрүүлж эхлэх- Монос эмийн үйлдвэрийн захирал И.Балжинням, Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Маркетингийн менежер З.Батмэргэн, Моносфарм трейд ХХК-ийн захирал Л.Эрдэнэчимэг/одоогийн УИХ гишүүн/, Монос Улаанбаатар ХХК-ийн захирал Л.Алтанцогт

-Эмийн ургамлын стандарт шинэчлэх- Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Монос эрдэм шинжилгээний төвийн ажилтан И.Цацрал, Ч.Мөнх-Амгалан, Г.Баттулга, Химийн ухааны доктор С.Нарантуяа, Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Пүрэвсүрэн, Г.Цэрэнханд, Х.Цэрэннадмид, Ц.Шийрэвдамба, эм зүйн ухааны доктор Г.Төрмөнх,

-Эмийн технологи шинэчлэх сайжруулах-Монос эмийн үйлдвэрийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ц.Алтанчимэг, Монос эмийн үйлдвэрийн захирал И.Балжинням

-Эмийн ургамлын нөөцийн судалгаа- Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Ботаникийн хүрээлэнгийн нөөцийн тасгийн эрхлэгч биологийн ухааны доктор Д.Очирбат, Монос эрдэм шинжилгээний төвийн ажилтан Г.Гантогтох, И.Цацрал, Ч.Мөнх-Амгалан, Г.Баттулга

-Эмийн ургамал тарималжуулах судалгаа- Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Монос эрдэм шинжилгээний төвийн ажилтан Г.Гантогтох, Д.Цэрэндулам, Н.Орхон, Н.Нямсүрэн

-Эмийн үйлдвэрлэл- Монос эмийн үйлдвэрийн захирал И.Балжинням, Эмийн үйлдвэр эрхэлсэн захирал Л.Алтанчимэг, Эмийн чанарын хяналтын албаны дарга Д.Ариунаа (12 жилийн турш) Моносфарм ХХК-ийн маркетингийн алба.

-Эмийн түгээлт, борлуулалт, бренд үүсгэх-Л.Эрдэнэчимэг, Л.Алтанцогт (12 жилийн турш), Моносфарм ХХК-ийн маркетингийн алба

-Салимон эмийн Иммуномодулятор идэвх- БНСУ-ын Чунбукийн үндэсний их сургууль, Эм зүйн коллеж, Иммунологийн лаборатори Эм зүйн ухааны доктор  Им-Сун-А

-Санктпетрбург хотын токсикологийн институт анагаах ухааны доктор В.А.Баринов

Салимоны дархлааны судалгаа.

Дээр дурьдсан 20 шахам хэсгээс зөвхөн 2 дугаар хэсэг болох фармакологийн судалгааг Моносфарм ХХК-ийн эрдэм шинжилгээний төвд байхдаа үндсэн үүрэгт ажлынхаа хүрээнд цалин, хөлс, урамшууллаа авч, холбогдох бүхий л зардлыг гаргуулан хийсэн М.Амбага нь хуулийн цоорхойг ашиглан бусад хүмүүсийн зарцуулсан хөдөлмөр цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хийж бүтээснийг үгүйсгэн барааны тэмдгийн эрхийг өөрийн болон эхнэрийнхээ нэр дээрээ гаргуулан авсан байна. Энэхүү хууль бус асуудлын талаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал болохын өмнөх энэ үед хүмүүсийг төөрөгдөлд оруулж буй  бусармаг үйлдэл явуулахаа зогсоохыг мэдэгдэж байна.

Моносфарм ХХК-ийн хэвлэл мэдээллийн алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ajiliihaa hureend shine em buteesen baigaad gereenii daguu monosiin umch bolno ternees doctor guai gertee hiigeed buteechihsen bishdee
2012-12-05
Олон түмэн минь шинэ эмийг лав Монос бүтээгээгүй тэр ч бүү хэл анагаах,эм зүйн талаар а ч үгүй Хүрэлбаатар хайруулын тавган дээр шарсан өндөг шиг жаажгий Эрдэнэ Чимиг нар л лав биш. Амбага доктор байж мэднэ
2012-12-05
zoshin:
ambaga erdemten sudalaash,erdenechimeg haimaachin.
2012-12-04
бид гэрээгээр бүх ажлыг явуулж сурах хэрэгтэй. хангаж өгсөн байр тоног төхөөрөмж дээр нь хийсэн бол оюутны бүтээл сургуулийнх, хөлсний ажилтны бүтээл ажил олгогчийнх болж бүртгэгддэг шүү дээ. гэвч гэрээнд тодорхой тусгаагүй бол яаж шүүхдэх нь сонин.
2012-12-04
ард:
монос, амбага хоёрын хэн нь шинэ эм бүтээсэн нь монголчуудад дэндүү ойлгомжтой ш дээ. лав л ах дүү хүрэлбаатар, эрдэнэчимэг хоёр яавч биш.
2012-12-04
uranaa:
Моносфарм ХХК, түүний лаборатори 2 хоорондоо хоолоо булаацалдаад байгаа юм уу. Инээдтэй ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг...
2012-12-04
zochin:
monoc uildver tuuhii edee dandaa hujaagaas oruulj irj savlahaas uur um hiideg un uu.Hamgiin undur uneer ard tumend emee shahdag monopoli gruf zah zeeld huuliin daguu bol ursuldugch olon aj ahuin negj oroltsolj bolno/Endees jihehene shalgaruulalt yavagdah yostoi
2012-12-04
өө хөөрхий, Монос, Амбага доктор хоёр дайн зарлачихсан юм уу
2012-12-04