Н.Энхболд: Д.Арвин намаасаа гараагүй

img

 МАН-аас сонгогдсон гишүүдийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус гишүүдийг ахлаж буй УИХ-ын гишүүн  Н.Энхболдоос цаг үеийн асуудлаар дараахь асуултад хариулт авлаа

-УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа гарч АН-д элсэх гэж байгаа талаар яриа гарсан. Энэ талаар асуудал өнөөдөр хөндөгдөв үү?

-Бидний хувьд Д.Арвин гишүүн маань намаасаа гарч АН-д орох гэж байна гэсэн мэдээлэл байхгүй. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

-Танай намын жагсаалтаас гарсан УИХ-ын гишүүн Ц.Цолмон намаасаа гарч МАХН-д элссэн. Хэрэв Д.Арвин мөн гарч элсвэл намын жагсаалтаас гарсан гишүүдийг нөхөх, намаас намд шилжих талаар хуулийн зохицуулалт байдаг уу?

-Д.Арвин гишүүн намаасаа гарахгүй гэдгийг дахин мэдэгдье. Харин яг энэнтэй холбоотой асуудлын зохицуулалт одоо бидний хэлэлцэж байгаа хуулиудад байхгүй. Энэ сонгуулийн хуультай холбоотой, сонгуулийн дараа явагдах үйл явцуудыг зохицуулалт зохицуулалт шаардлагатай байж магадгүй. Жишээлбэл эвсэл задарлаа гэхэд нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүд нь яах вэ гэх зэрэг асуудлууд бий. Гэхдээ өнөөдрийн хуульд энэ талаар ямар нэг зохицуулалт байхгүй.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуур өөрчлөгдсөн болов уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар хүн нэр дэвшиж болох талаар зарчмын том өөрчлөлт гараагүй. Харин хэзээнээс эхлээд нэр дэвшүүлэх вэ, нэр дэвшсэн хүн юу хийж болох, болохгүйг зохицуулсан хэд хэдэн заалтуудыг сонгуулийн хуулиудад эргэн харах шаардлагатай байгаа. Жишээ нь одоо хэлэлцэгдэх гэж буй шинэчилсэн найруулгын төсөлд сонгууль болох жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ийм ийм зүйл хийж болохгүй гээд зөндөө олон заалт орсон байналээ. Үүнтэй холбогдоод хэрэв одоогийн Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшинэ гэвэл тэр олон зүйлд оролцохгүй байхаар хууль нь зохицуулчихна. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших аль ч намын хүн нь тодорхойгүй байхад юу хийх, хийхгүйг зохицуулах төвөгтэй. Цагаан сараар айлд очоод хадаг барьчих, Бөхийн шагнал гардуулчих тохиолдолд сүүлд нь тэр хүн намаасаа нэр дэвшвэл “энэ нөхөр чинь шагнал өгөөд зогсч байсан шүү дээ” гэх мэт асуудал гарна. Тэрнээс нэр дэвшигчид тавигдах нас, ажлын туршлага зэрэг шаардлага бол төдийлөн өөрчлөгдөөгүй.

-Хандивын асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Уг нь манай намаас энэ хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт орсон. Бидэнд хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал байсан. Үүнийгээ бүлгээрээ хэлэлцээд саналаа нэгтгээд эргэн танилцуулах гэж байхад харин манай намын гишүүдийг хүлээлгүй гарын үсэг зураад өргөн барьсан байсан юм.

Зарчмын том зөрүүтэй байсан нэг асуудал нь хандив байсан юм. Шинэчилсэн найруулгын төсөлд 10, 100 саяар нь хандивлах асуудал байгаа. Гэтэл урьд нь нэр дэшигчид нэг сая, намд 10 сая гээд болоод ирсэн. Харин одоо яахаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 10 саяар хандивлах гэнэтийн шаардлага гарчихав аа. Бид сая бүлэг дээр яриад хандив байна гэвэл хуучин хуулиараа 10 саяас хэтрэхгүй байх ёстой, нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хуулиар хязгаарлаж тогтоож өгөх ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэхээр тохирлоо. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дийлэнх зардлыг төсвөөс гаргаж, намд тээвэр, сурталчилгааны зардал л үлдэж байгаа. Ийм байхад ямар зүйлдээ тийм их хандив авах гээд байгааг гайхаж байна. Тиймээс нэг мөр сонгуулийн бүх зардлыг төсвөөс даагаад хяналт сайн тавьж байвал яасан юм бэ гэсэн санал ч гишүүд гаргаж байсан. Энэ асуудлыг бид Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна.

-Орон нутгийн сонгуулиар сонгогчдын ирц хангалтгүй байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм асуудал гарвал яах вэ?

-Ирц хангалттай байна гэж бодож байна. Өмнөх сонгуулиудаас харсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд иргэд идэвхтэй оролцдог. Тиймээс ирцэнд санаа зоволтгүй байх гэж бодож байна.

-“Чингис бонд”-ын зарцуулалтын талаар танай нам шүүмжлэлтэй хандаж байгаа. Ямар үндэслэлээр шүүмжилж байгаа юм бэ?

-Ер нь бол бондтой холбоотой асуудлаар манай нэлээд хэдэн гишүүн хамтарч, Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Засгийн газрын бонд хамгийн амархан арилждаг. Тэр тусмаа манай эдийн засаг хөгжих гараан дээр байгаа бонд буюу өрийн бичгийг хамгийн найдвартай гэж бодоод худалдаж авдаг. Сая ч ингэж худалдаж авлаа. Харин хугацаагаа зөв тооцсон уу, цагаа олсон уу гэдэг дээр асуудал байгаа юм. Миний мэдэж байгаагаар сая орж ирсэн мөнгийг эргэлтэнд оруулаад, ашиглаж эхлэх том төсөл байхгүй байна. Хуучин төсөл, замуудад оруулах ярьж байгаа юм байналээ. Хаагуур яаж оруулах вэ гэдэг бидний хувьд их чухал.

Улс хоёр төсөвтэй юм шиг байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Арилжааны журмаар зарцуулагдаж ашиг олох ёстой. Тэрнээс хуучин төсөвт тусгагдсан зүйлүүдэд аль болох зарцуулагдахгүй байх учиртай гэж үзэж байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхбаяр:
Энхболд Арвиныг буруушаахгүй л дээ. Буруушаалаа ч Арвин намдаа үнэнч хэвээр үлдэх байх. Харин УИХ- дахь МАН-ын зарим нөхөд буруушаасан юм шиг байна лээ.
2012-12-18
Хэнтийд нэрээ барсан Арвин Баянзүрх дүүрэгт ирээд ингэж үнэд орох юм гэж хэн мэдлээ дээ. Хэнтийд мөн ч олон удаа тэнгтэж балайраад хамаг нэр нүүрээ барсан шүү дээ??? Шал тэнэг авгай наадах чинь????? Барилга барьж хэдэн төгрөгтэй л болсон авгай. Угаасаа АН-н хүмүүсийн хийж байгаа ажил гэж үнэхээр сэтгэл өвдөм харагдаж байна. Энд мэндэхийн жижиг дарга нар гэж ёстой хэрэг алга. Дээрээ л хэдэн гайгүй нь байгаа болохоос биш доогуураа үнэхээр АН-н нэрийг дуусгаж байна даа.
2012-12-18
Zochin:
Ardchilsan namiin Erdene nuuts amragtaigaa bj bhiig avgai n haraad usreed ongorson gesen unenuu?
2012-12-17
Arvind:
Mongold tanai nam l joohon togtvortoi yumuu daa,ardchilsan nam gej hezee ch hogshirdoggui heseg (20) buleg edgeer humuusiin ambits,huvsgalt nam gej huuli bus gants hunii nam bna shuu dee.2016 ond ai hoorhii ardchilsan namiig bodhoor dotor muuhai orgiod bnoo.
2012-12-17
ардчилсан намын хар машин Арвиныг гаргах талаар тохирсон байлаа гэж
2012-12-17
tsolmon MAN.s garch uur namd orson yum uu , setguulchee
2012-12-17
Иргэн:
Хүнийг хэлэхээр хүзүү сайраа угаа гэж үг байдаг юм. Юу хийхээ мэдэхгүй баахан бонд гаргачихаад одлоо ямар төсөл санхүүжүүлэх вэ гээд сууж байна.МАН ч харин мөнгөө иргэдэд өгсөн шүү. АН-ын Засгийн газрын гаргасан бондын хүүг монголын ард түмэн хүртэхгүй шүү.
2012-12-17
Зочин:
Арвиныг ялахгүй гэж тооцож унагаах тактикийг энэ МАН барьж байсныг жирийн гишүүд их л эмзэглэж байсан. Ялаад ирэхээр энэ Энхболдоос эхлээд долигноод хоёр нүүр гаргаж байна даа. .МАН-ыг цэвэрлэхгүй бол энэ мэтийн олигархижсан хоцрогдсон нөхдүүд түүхтэй намыг гишүүдийнхээ дунд нэр хүндгүй болгож байна. Дотроо дүгнэлт хийхгүй аймаг нийслэл бүх эрх мэдлийг атгаж байгаад намаа шалбаагт унагачихаад Нямдорж өвгөнөөс эхлээд нам ялсан юм хээвнэг яриад хонзон санаад сууж байна. Увс аймагт овог өөр төрсөн дүүгээ засаг даргаар гаргасаныг олон түмэн намаа унагахад өөрөө оролцсон гэж ярьж байна. МАН сонирхооч. Албан тушаалын наймаа хуулийг өөртөө ашигладаг байдал байгаа биз дээ. Увсын захын хүн үүнийг мэднэ. Нямдорж одоо МАН-д хайртай дүрд ичихч үгүй тоглож байна. Шудрага ариун ёс мөн үү.
2012-12-17
ардчилсан намын хар машин Арвиныг гаргах талаар тохирсон байлаа гэж
Зочин:
МАН-ын засгийн газар ямарч бодлогогүй их өр тавьж Тавантолгойг барьцаалсан,Монгол банкнаас богино хугацааны их өр авч хууль бус ажил хийсэн зарим аймгуудад нэг сая төгрөгийг сонгуулийн зориулалтаар тараасан энэ явдалд ямар хариуцлага тооцсон бэ. Одоо болохоор учиргүй хууль яриад байдаг. Ажил ам хоёр их зөрж байна.
2012-12-17
Arvinaa zaluusiinhaa ireeduin hugjiliig bodoj niigmiig buzarlagch hahuuliin har nam MAN MAXN-aas holdoj AN-d elseerei! Zaluus taniig harj baina.
2012-12-17
garchxaasai arbin garaad AN orchxoosoi
2012-12-17