Хурдан морины унаач хүүхдийн асуудлаар шаардлага хүргүүллээ

img

  УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг өнөөдөр /2013.03.26/ Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт хандан  шаардлага хүргүүлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “Манай улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч  хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байна. Эртний түүхтэй, үндэсний соёлын нэг хэсэг болсон морин уралдаан уламжлал ёсоо хадгалан байх нь тодорхой. Гэхдээ эртний уламжлалд морио, хүүхдээ хайрладаг байсан.   Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд  “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа боловч тэдгээрт  хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд  хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Тиймээс Засгийн газарт  Морин хуралдааны тухай хуулийг санаачилж  энэ хаврын УИХ-ын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна” гэлээ.   Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хурдны мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн  хүүхдийн тоо  зөвхөн 2009 оны эхний 9 сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ.  Нийт эмчлүүлсэн  хүүхдийн 85,4 хувь нь эрэгтэй, 14,6 хүүхэд нь эмэгтэй, хамгийн том нь 18, бага нь 4 настай байжээ.  Өвчний оношийг эзлэх хувиар нь жагсаавал мөр ба бугалганы  хугарал 34,2, шууны яс хугарал 19,6, гавал доторх бэртэл 11,4, гавал ба нүүрний ясны хугарал 8,86, шилбэний ясны хугарал 7,59, дунд чөмөгний хугарал 7,59, бусад гэмтэл 10,76 хувийг эзэлдэг байна. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд 2 хүүхэд нас баржээ.   Гэхдээ энэ тоо, баримтад орон нутгийн мэдээлэл ороогүй байгаа юм. УИХ-ын гишүүн С.Одонтуяа уралдааны морь унаж буй хүүхэд ар гэрээ тэжээх зорилгоор амь биеэ хайрлалгүй морь унадаг, эсвэл хурдан морины эзэд хүүхдийг эдийн засгийн гачигдлаар нь ашигладаг байхаас сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, аюулгүй байдлыг нь хангах зэрэгт эрх зүйн орчинг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.  Засгийн газрын тэргүүнд хүргүүлж буй шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүд 100 хувь дэмжиж байгаагийн зэрэгцээ  хурдны морь унадаг хүүхдийн илгээсэн захидлыг шаардлагад хавсаргасан байна.   Нэрээ нууцлахыг хүссэн хүү захидалдаа “Манай сургуульд 500 хүүхэд явдаг.Ихэнх хүүхэд морь унадаг учраас хичээлийн хоцрогдол ихтэй. Энэ сургуулийн 60-70 хүүхэд морь унадаг. Бидний хийдэг ажил: •    Өглөө 8 цагт очоод морь услах тэжээл өгөх гэх мэт маш их ажил хийдэг. •    11 цагт өдөр бүр уралдаантай байдаг учир хүүхэд бүр морь унадаг. •    Орой морь услаад тэжээл өгөөд 19 цагт гэртээ харьдаг. •    Бид морь унаж ирээд халуун хоол цай иддэггүй. Өөрсдөө хоол хийж иддэг. •    Хувцас, малгай, бээлийг өөрсдөө гаргадаг. •    Өвөл хаврын цагт чих, гар, хацар, хөл хайрах, хагарах, хөлдөх асуудал нь  хэвийн зүйл болтлоо давтагддаг. •    Мориндоо өшиглүүлэх, унах тохиолдол их байдаг. •    Цалин гэж сард 150.000,- төгрөг авдаг. •    Морь унаж байгаа хүүхдүүд хоорондоо их зөрчилддөг. •    Унаач хүүхдүүд хичээлээс их хоцорч, тасалдаг учир сурлагаар хоцрогдолд ордог. Би 2013.03.03 нд Дүнжингаравт морь унасан. Гар, чих, хацар, хөл их даарсан.Уралдаанд орж ирээд халуун хоол идээгүй өөрсдөө хийж идсэн. 2013.03.09 нд бас САА уралдаанд орсон. Маш хүйтэн өдөр байлаа. Одоо дараагийн уралдаан нь 4 сарын 7 нд болон 5-р сард болно. Хүүхдүүд гэрээсээ 6-р сард яваад 8-р сард ирдэг. Зун хоёр сарын турш гэрээсээ хол айл айлаар явж, наадам болгонд морь унаж цалин гэж өнөөх л 150.000 төгрөг авдаг. Гэр орноо тэжээхийн тулд арга буюу хийдэг” гэжээ.   Ингээд Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн  Норовын Алтанхуяг танаа Хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай                                        2013-03-26 Монгол наадмын гурван бахархалт төрлийн нэг болсон морин уралдаан эртний түүхтэй, манай үндэсний түүх соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор болон хүссэн байгууллага, иргэдийн санаачилгаар жилийн дөрвөн улирлын турш зохион байгуулах хандлага байгаа ба түүнийг дагасан олон сөрөг үзэгдэл буй болж байна. Тэдгээрийн дотроос жил бүр олон тооны бага насны хүүхэд наадам, зугаа цэнгэлийн золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаатай Засгийн газар эвлэрэх учиргүй гэж үзэж байна.   Эдгээр асуудлаас бид Танд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: Нэг. Монгол Улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч бусад Хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байгаа нь уралдаан дагасан сөрөг үзэгдэл, түүний дотор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүн ёсны эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа ч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Иймд Засгийн газраас дараах зайлшгүй зохицуулалтыг тусгасан Морин уралдааны тухай хуулийг санаачилж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1.    Бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох. Тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах. Хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох. 2.    Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх, үүрэг оролцоог баталгаажуулах 3.    Унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын тусгайлсан даатгалыг буй болгож, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцөлийг хуулиар бүрдүүлэх 4.    Өвлийн морин уралдаан бага насны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа бодит байдалд дүгнэлт хийж, одоо мөрдөж байгаа дүрмээр “тухайн жилийн намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын 3-ны хугацаанд морин уралдааныг хориглосон” хугацааг сунган “хаврын адаг сарын 17” болгож өөрчлөх 5.    Хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенци, эцэг эхчүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан хуулиар тогтоох 6.    Морин уралдааныг мэргэжлийн спорт болгон хөгжүүлэхийг түлхүү дэмжсэн бодлогын зохицуулалтыг буй болгох 7.    Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох. Хоёр. Засгийн газраас холбогдох тооцоо судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт суурилсан хууль боловсруулж өргөн барих нь зүйтэй бөгөөд хууль өргөн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд дахин бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцөлийг гаргуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон хүсч байна.   Хүндэтгэсэн: УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА Ц.ОЮУНГЭРЭЛ М.БАТЧИМЭГ С.ОЮУН Д.АРВИН Р.БУРМАА Д.САРАНГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khjk:
ЗУНЫ НААДМЫГ ХҮЛЭЭЖ СЭТГЭЛ НЬ ДОГДОЛСОН ЗАЛУУС ӨВӨЛ ТААРАЛДАХААРАА УНАЖ ЯВАА МОРЬДООРОО БОГИНОХОН ЗАИД УРАЛДАЖ ХОРХОИГОО ДАРДАГ БАИСАН ЮМ ШҮҮДЭЭ Тэгэхээр хорхои нь гозогноод баигаа юм бол хурдан морьтои баячууд маань өвөл өөрсдөө уралдаж хорхоигоо дарцгаалдаа
2013-03-28
odon:
Neg sanal bnaa. Burxan mini. Ta nar buu uurlaarai. Er ni jaaxan irgedee gemteej,zovooj baisnaas robot suulgaad uralduulaach dee.Eldev taria, xar tamxi xereglej mansuursan adguust xuuxdiin ami nasiig daatgadag, mungunii tuluu yaxaas ch butsaxgui adguus shig blsn bayan erxmuudiin zugaa tengeld robot toxirno doo. Japand robotoo zaxij xiilgeech. Bayan erxem uu dee.
2013-03-28
Bilgeed:
Hiisen ym buhnig uguisgedeg hudlaa ih medegch nar ih boljee.Chi medej bga ym bol tgeed hiigeech.Huuhdiin tuluu gsn zuil sanaachilj bgaad bayarlaj bna
2013-03-27
baychuudiig uzen yadaj baina:
Mongoliin ireeduig Ardiin nam ardchilsan nam hu nam bugd suiruulne uursdduu taruulj huuli batalaad bid huuhduudiinhee tuluu temtseh mun eh Oron gazar nutagaa naad erguu malnuudaas hamgaalj uldii turd bgaa humuus bugd luivarchin urvagchid duursen I
2013-03-27
малчин:
аахилхийг нь би аахиляа авахыг нь та нар аваа харин моридоо зовоож элдэв тариайгаар бөмбөгдөхөө болои
2013-03-26
уяаач:
тэгээд чамд ямар санал байгаа юм бэ үгээ гүйцэд хэлж сураа
2013-03-26
малчин:
юун уламжлал хадаглагдаж ирсэн гэж тэнэгтээд байгаа юум бэ морь уралдуулах чинь мөрийтэй тоглоом шиг бохир болсон шүүдээ бөх морь хоёр тэр аяаараа допинг эм тариа унаач хүүхдүүдийн боловсрол зан харицаа өнгөрсөн шүүдээ нэг л үнэтэй дөрвөн хөлтэй адгуус өгч авсан хүмүүс шал солиотой юмаа одоо наадам наадам биш болсоншүү хүнээр уяуулчаад өөрийнхөө нэрийг гаргаад шагнал аваад манлай ч гэнэүү тод чигэнүү молор билүү шинэ нэр олоод түүгээрээ өөрсдийгөө шагнаад тэнэг харагддаггүй гэжүү та нар боддоо
2013-03-26
odko:
toriin naadam hiihee bolihgui yu da bagaasan mori unaal irsen shu de huuhdeeren beznes hiih ulsuudan ehleed tsegzleh huuli gargaaj ee huuhed ee chadna gej mori unuulaj mongiig ni avjihaad suuld ni tegsen gedeg ni buruu shu de bas emh zambaraagui uraldaan hiilgeheel bolijihol do mori uydag uyachid ruu dairahaa boli ed nar chin baahan ulsuudiig tsalinjuulaj bga ulsuud tiim sain bol ta nar bugdiig ni ajiltai bolgol do
2013-03-26
bilgee:
hiih yumaa olj yadsan teneg gishuud .avtiin osloor jild heden huuhed uhdegiig mefehuu heden huuhed hytadad zoorind horigdoj baigaag medehuu.heden huuhed gertee hiih ajilgui etseg ehdee daramtluulj baigaag medehuu heden huuhed hiih ajilgui tsag nuhtsuuhduu tamhi tataj.hulgai hiij buruu zamaar orj baigaag medehguishtee ta nar
2013-03-26
Bilgeed:
Hiisen ym buhnig uguisgedeg hudlaa ih medegch nar ih boljee.Chi medej bga ym bol tgeed hiigeech.Huuhdiin tuluu gsn zuil sanaachilj bgaad bayarlaj bna
уяаач:
тэгээд чамд ямар санал байгаа юм бэ үгээ гүйцэд хэлж сураа