Б.Цогтбаяр: “Богд хаан” киног Энэтхэг, Америк, Индонез, Туркээс авах санал ирсэн

img

 

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг гэдэг. Сүүлийн жилүүдэд манайд кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Кино уран бүтээлчдийн дээд шагнал “Academy Awards 2013” наадам болох гэж буйтай холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа.

 

-Монгол киночдын шилдгүүдийг шалгаруулах “Academy Awards 2013” наадам тун удахгүй болох гэж байна. Энэ талаар ярихгүй юу?

Тус наадмыг МҮКУА-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн кино наадмыг 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд УДЭТ-т зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулна. Энэ удаа өмнөх наадмуудад нэр дэвшиж байсан, тэргүүн шагнал авч байсан киноны уран бүтээлчдийн танилцуулга бүхий “Монгол Кино” товхимлыг хэвлэхээр төлөвлөөд байна. Үүнээс хойш жил бүр энэ товхимлыг тогтмол хэвлэх болно.

-Одоогийн байдлаар ажлын явц ямар байна вэ?

Хамтран ажиллаж байгаа олон телевиз, сонин хэвлэлүүдээр кино наадмын тухай зар цацагдаж эхэлсэн. Урьд жил шилдэг эмэгтэй дүрийн шагнал эзэнгүй байсантай холбогдуулан өнгөрсөн сарын 18-ны өдөр МҮКУА ээлжит эрдэм шинжилгээний хурлаа “Монголын кино урлаг ба эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр зохион байгуулсан. Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр кино судлаачид болон эрдэмтэд Монголын кино урлагт эмэгтэйчүүдийн дүр дутмаг байгаа, мөн сүүлийн үеийн кинонуудын хэллэг, уран бүтээлчдийн ур чадвар, кино зохиолын судалгаа огт байхгүй зэрэг олон асуудлаар, сонирхолтой илтгэлүүд  тавигдсан. Энэ жил эмэгтэйчүүдийн дүрийг тод томруун харуулсан кино цөөнгүй байгаа учраас хүчтэй өрсөлдөөн гарах байх.

-Энэ удаагийн наадмын онцлогийн талаар?

-Энэ жилийн наадамд “short film” буюу богино хэмжээний кино гэсэн номинаци нэмэгдэж, киноны уран бүтээлчид, сонирхогчид, оюутан залууст манай наадмын үүд хаалга нээлттэй болж байгаагаараа онцлогтой. Манай наадамд гадаадын уран бүтээлч ч оролцох боломжтой.

-Наадамд оролцож байгаа кинонуудад ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Найруулагч өөрөө л бүтээлээ нэр дэвшүүлнэ. Айхтар шалгуур байхгүй. Гэхдээ мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх ёстой. Урд жилийн наадмуудад мэргэжлийн шаардлага хангаагүй хэдэн киног буцааж байсан. Хоёр, гурван кино хийчихээд би болоогүй байна гээд ордоггүй нэгэн байхад юу ч хийж шалиагүй байж ичих ч үгүй өөрийгөө найруулагч гэдэг улс ч байна. Ер нь ихэнх нь өөрийгөө ямархуу хэмжээнд кино хийснийг харах гэж оролцдог. Энэ нь кино уран бүтээлчдийн өөрийгөө хэмжих хэмжүүр болдог. Шагнал авахдаа гол биш, нэр дэвшиж байна гэдэг бол уран бүтээлч болжээ л гэсэн үг.

-Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Наадмын хүрээнд нэр дэвшиж байгаа кинонуудаас сонгож “Өргөө” кино театр”-т улаан хивсний ёслол болно. Харин нээлтийн үдэшлэг “Вегас” клубт, шагнал гардуулах ёслол УДЭТ-т, хаалтын үдэшлэг “Блю Скай” цамхагт зохион байгуулагдана. Энэ жилийн онцлог гэвэл шагнал авах, авахгүй нь сонин биш гагцхүү кино урлагаа хүндэтгэж, өөрөө өөрийгөө хүндэтгэх үүднээс бүх оролцогчдыг зөвхөн ёслолын хувцастай нэвтрүүлнэ.

-Наадамд оролцох уран бүтээлч хаана, хэзээ бүртгүүлэх вэ?

-Бүртгэл энэ сарын 1-ний өдрөөс ирэх сарын 10 хүртэл МЗХ-ны байранд явагдаж байгаа.

-Өнгөрсөн жилийн шилдгээр шалгарсан “Бодлын хулгайч” киног олон улсын  наадамд оролцуулсан гэж дуулсан?

-“Бодлын хулгайч” киног АНУ-ын Санта Моника хотод зохиогдсон AFM кино үзэсгэлэнд оролцуулж, гол дүрийн жүжигчин Б.Амарсайхан кино продюссерын хамт яваад ирсэн. Мөн Каннын олон улсын кино наадамд “Богд хаан” киногоороо би оролцсон. Энэ жилийн шилдэг киног Холливүүд болон бусад олон улсын кино наадамд оролцуулна.

-Дэлхийд танигдсан уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн улаан хивсэн дээгүүр алхах мөчид юу бодогдож байв?

-Монгол кино дэлхийн тавцанд гарахад ойрхон гэдэг нь мэдэгдсэн. Яагаад гэвэл баруун Европ, Америк гээд дэлхийн киноны том эзэнт гүрнүүд сэдвээр ангаж цангаж байна. Сүүлдээ бүр сансрын уудмын аян дайн, ирээдүйн зөгнөл гээд нэг бол хаа байсан эрт балрын юм руу орчихсон  явж байна. Тэнд бидний орон зай илт бий. Сэдвийн хувьд шүү дээ. Мөн найруулга, зураг авалт, жүжигчний тоглолт зэргээс харахад бид бол гологдохооргүй л юм билээ. Ганцхан бидэнд PR, техникийн түвшин л дутагдалтай байна.

-Монгол ахуй, хаа ч байхгүй ёс заншлаараа кино хийвэл олон улсын анхаарлыг татахад ойрхон байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Жирийн амьдралтай Монгол эр хүн хөдөө байя гэж бодъё л доо. Тэгэхэд тэр өмссөн дээл, бүс, өвөртөлж яваа хөөрөг, зүүсэн хэт хутга, унаж яваа морь, түүний тоноглол гээд урлагийн бүтээлийг жирийн Монгол ард өдөр тутам хэрэглэж байна. Ийм ард түмэн Монголоос өөр дэлхийд хаана байна. Эрс тэс уур амьсгал, нүүдэлчин ахуйдаа зохицсон хэрэглээтэй улс манайхаас өөр байхгүй шүү дээ. Кинонд Монголын зан заншил, ахуй, ёс жаяг, уламжлал бүх зүйлийг багтааж болно. Тэгээд эх орноо, ард түмнээ таниулах, сурталчлах бүрэн боломжтой.

-“Богд хаан” киногоороо та яг юу харуулахыг зорьсон бэ?

-Үе үеийн Богдыг цаг үеэсээ шалтгаалаад аргагүй эрхэнд муу хэлж байсан л даа. Яагаад гэвэл нийгэм нь тийм байсан. Богд гэж юун дээр тамгаа дарж байгаагаа мэдэхгүй тийм тэнэг хүн байсан гэхчлэн янз янзаар болж л өгвөл муу хэлээд байдаг. Алдартай сайхан найруулагчдын сор болсон бүтээлүүд байна. Тэр уран бүтээлчдийн буруу биш. Найруулагчдын ч алдаа биш. Ганцхан тэрийг үзүүлэх гэсэн үзэл суртлын дарангуйлал байлаа. Харин би Богдыг хүн талаас нь үзүүлэхийг зорьсон. Тэр хүн бол Монголд юугаар ч зүйрлүүлэшгүй гавъяа байгуулсан Түвд хүн. Анх 1875 онд таван настайдаа Монголд эцэг эх, ах дүү долуулаа бүтэн жил гаруй явж ирсэн түүхтэй. Хэдийгээр Түвд хүн ч гэсэн эх оронч сэтгэлгээ, Монгол ахуйгаар хүмүүжсэн. Кинондоо би Богдын хэлсэн “Би өөрийгөө Монгол хүн гэж боддог” гэсэн үгийг албаар оруулсан. Энэ уран бүтээлдээ ямар ч үзэл суртлын хүлээсгүй, хувь хүн талаас нь Богдыг харуулахыг зорьсон.

-“Богд хаан” киног худалдан авах талаар олон орноос санал ирсэн гэсэн?

-Энэтхэг, Америк, Индонез, Туркээс авах санал ирсэн. Бид орчуулга тал дээр нэлээн юм хийх хэрэгтэй байна. Шашны хэллэгийг орчуулах хэцүү. Өчнөөн оронд элчин сайдтай гадаад харилцаа өргөжиж байна л гээд байх юм. Элчин сайдууд юу хийгээд суудаг байна. Эх орноо сурталчлаад өдөрлөг, уулзалт зохион байгуулаад явж байх ёстой биш үү, гадаад оронд суугаа элчин сайдын яаманд урлаг соёл хариуцсан орон тооны хүн ажиллуулмаар байна. Монгол улсаа гадаадад сурталчилна гэхээр л уртын дуу, хөөмий тоглогддог. Энэ үзвэр чинь зөвхөн тухайн орны дарга, сайд нарт зориулагдаж байна шүү дээ. Кино урлагаараа дамжуулан, тухайн гадаад орны бүх давхаргын хүмүүст дэлхийд гайхагдсан Чингисийн Монголынхоо ахуй, амьдрал, соёл, ёс заншлаа сурталчлах хамгийн өргөн боломж юм.

-Кино урлагийг та өөрийнхөөрөө тодорхойлооч?

-Кино урлаг гэдэг бол нийгмийн анги давхарга, шашин шүтлэг, өнгө, мөнгө юунд ч баригдалгүй хүний сэтгэлд нэвтэрч чаддаг ганц урлаг юм.

-Киноны амин сүнс нь юундаа оршдог юм бэ?

-Уран бүтээлчдийн байгалиас заяагдсан хосгүй авъяас л кино урлагийн амин сүнс гэж би боддог. Дээр нь нэмээд хэлэхэд киноны зохиол гэдэг хамгийн чухал.

-Таны уран бүтээлүүдээс хамгийн богино буюу урт хугацаанд бүтээгдсэн кино?

 -“Өвчтэй хог ш дээ хоноод явахгүй” гэдэг нэртэй киног хамгийн богино хугацаанд буюу 30 орчим хоногт багтаагаад хийж байсан. Нэр нь хүртэл Монголын кино урлагт анх удаагийнх байсан. Би халтуур хийсэн хүн шүү дээ. Яагаад би үүнийг хийх болсон гэхээр “Их говийн жонон Гамлет” гэж ёстой янзтай кино хийж, Дарханд очоод онгойдог хаалга болгон дээр нь зарлал нааж байлаа. 80 мянган хүнтэй Монголын хоёр дахь том хотоос ядаж хоёр мянган үзэгч авна гэж бодож байтал 416 хүн л үзсэн. Манайхан урлагийг ойлгохгүй байгаа юм. “Өвчтэй хог ш дээ хоноод явахгүй” бол уран бүтээл биш халтуур. Сая 900 мянган төгрөгөөр хийгээд, 21 сая төгрөг олж байсан. Урлагийг би ганц удаа л худалдсан. Хамгийн богинохон хугацаанд хамгийн хямдаар хийж, хамгийн их ашиг олсон. Харин “Богд хаан” киног гурван жилийн хугацаанд их хүч хөдөлмөр, зардал гаргаж бүтээсэн. Би үүнийгээ жинхэнэ эх оронч байх ёстой, миний үүрэг гэж үзсэн. Тийм ч учраас би хэнд ч ялархахдаггүй, миний хийх ёстой ажил л гэж боддог.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Цаашдын төлөвлөгөө?

-Б.Лхавгасүрэн ахтай нэг зохиол бичиж байгаа. Би кино урлагт зүтгээд 33 жил болж байна. Чимэд багшийн “Хүний мөр”, “Түмний нэг” гэж кино бий. Яг түүнтэй адилхан далайцтай 1990-2015 он хүртэл ч юм уу Монголын бүх амьдрал харагдахаар тийм кино хийе гэж боддог. Нөгөөх нь бол “Амьдрал нулимсанд дургүй” шиг өнөөгийн энэ нийгэм, нөхцөл байдалд хүн яаж амьдарч байгаа, тэр салхи шуургыг хэрхэн давж байгаа талаар кино хийнэ гэж бодож байна.

-Найруулагчдыг хатуу ширүүн хүмүүс гэдэг. Та ямархуу хүн бэ? Амьдралдаа мөрддөг зарчим?

-Би худалч хүнд хамгийн дургүй. Ааваасаа ч тийм л хүмүүжил авсан. Худалч хүн бол ажил ална. Хамаг юмны уул уурхай худалчаас болдог байхгүй юу. Тийм учраас би битгий худлаа хэлж байгаасай гэж боддог. Нэг их уурлаад загнаад байдаггүй. Гэхдээ уурласан үедээ цохиод авч чадна.

-Сүүлийн үеийн кино хэл найруулга муутай байна.  Яагаад ийм болов?

-Аргагүй шүү дээ. Зохиолгүй юм чинь. Кино зохиол гэж мэргэжил байна шүү дээ. Москвагийн Кино урлагийн дээд сургуульд кино зохиолчийн анги гэж байдаг. Өнгөрсөн кино наадмуудын аль нэгэнд нь байх шилдэг найруулагч болсон Батболд билүү нэг залуу индэр дээр гараад кино зохиолч гэж мэргэжил байдаггүй гэсэн. Тийм байж болохгүй. Тэр хүн мэдэхгүй юм чинь юугаа хэлэх вэ дээ. Энэ бол мэргэжил. Хуучны кинонуудыг үзэж байхад ард түмний амны уншлага болсон сайхан сайхан хэллэгүүд зөндөө байдаг.

-Мэргэжил нэгт залуу үеийнхэндээ юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, хөдөлмөрч зан. Хоёрдугаарт, урлаг хийгээч гэж хэлмээр байна. Битгий “халтуур” хөөгөөч. За яахав хоёр, гурав халтуур хийгээд тэр мөнгөө жоорлож байгаад урлаг хийж болох л юм. Хошин гэхээр л манайхан хошуурдаг. Нарийн ярьвал дэлхийн томчууд инээдмийн киноноос айж, барьж авахаас цэрвэдэг шүү дээ. Юм сайн унших хэрэгтэй. Заавал Монголын үзэгчдэд зориулж хийх албагүй. Заал дүүрэхгүй таван үзэгчтэй ч байж болно. Тиймээс мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй. Дундаж яваад бол хэрэггүй. Дуртай зүйлдээ зарагдана гэдэг жаргал. Би их зарагддаг байсан. Зарахгүй байвал намайг тоохгүй байна уу гэж боддог байлаа. Одооны хүүхдүүд зарагдах ерөөсөө дургүй болжээ. Дэндүү залхуу байна. Урлагт болсон гэх зүйл байхгүй. За яахав спортод бол Олимпийн аварга болоод л боллоо. Тэгвэл урлаг өөр зүйл.

Ярилцсан: Ц.Чимэдрэгзэн

Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene kinochind:
33 jil yund munginaj haaguur erguutej yavsan yum bol doo ta, Odoogiin hiigdej baigaa kinonuudad za tegeed yer ni manaihan sur duulian bolood hiigddeg tuuhen kino yamar hachin yamar ch utgagui uitgartai kinonuud hiigdsen bilee Naad zah ni ARAVT kino baina Yamar hachin balair utgagui kino bolson yum be dee zailuul daa. Za tsaash duu avia oruulna hojim ene teriin talaar yariad ch hereggui bur zavharsan yum l baidag sh dee dandaa l hahir muuhai togoldoriin DAN DAN DAN gesen chihend chiirtei hogjim gehuu yu geh ve
2013-04-21
dfgdfgdfgdfgfdg:
za tegj l bitgii nudnii bulai bolooroidoo
2013-04-21
аааааа:
чиний кино хийх гэж юу байхав дээ цогоо, хосоо гэж ах шигээ маанаг юм байдаг юм
2013-04-21
Монголын кино урлагын зөвлөл:
Ийм муу кино гаргаж Монгол улсынхаа нэр хүндийг гутааж яах нь вэ. Зүгээр л мөрөөрөө яв.Та бол кино хийх наад захын ойлголт байхгүй хүн байна шүү.Тэрэн дор бол жаахан юм уншиж наад хөлдүү толгойгоо жаахан ч болов гэсгээ.
2013-04-21
аааааа:
чиний кино хийх гэж юу байхав дээ цогоо, хосоо гэж ах шигээ маанаг юм байдаг юм
Партизаан:
Төвдүүдэд со.богдын зургийг өндөр үнэтэй зарна.
2013-04-20
12345:
bagshdaa amjilt husye
2013-04-20
sdfghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
2013-04-20