
Сүүлийн үед арилжааны банкуудын Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч хэд хэдэн иргэдийг хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Зарим иргэд интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж залилагч этгээдийн санал болгосон Вестерн Юнион гэх хуурамч сайт уруу нэвтэрч гүйлгээгээний мэдээллээ өгч, мөнгөө шилжүүлснээр залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болжээ.
Ийм байдлаар манай улсын 2 иргэн 7500 ам.доллараа Дани улс уруу гүйлгээ хийж залилагч нарт алдсан байна.Тиймээс хэнд, ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгаа талаар банкны ажилтанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө авах, интернетээр танилцсан үл таних хүнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүний төлбөрөө урьдчилан шилжүүлэхгүй байх, үл таних гадаад, дотоодын иргэнд Вестерн Юнион гүйлгээг ашиглан шилжүүлсэн гүйлгээний баримт, мөнгө хүлээн авах нууц асуулт, хариултаа мэдээлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ