Төөрсөн эгч дүү хоёрыг эсэн мэнд олов

img

  Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Малчин" багт хаваржиж байгаа малчин Л.Алтантуяа,  Л.Баярсайхан нар уржигдрын цасан шуурганаар малдаа яваад төөрчээ. Л.Алтантуяа нь эмэгтэй 20 настай, дүү Л.Баярсайхан нь 15 настай аж. Тэд  "Хөндлөн намаг" гэдэг газар малдаа яваад сураггүй болсон юм байна.

Тэднийг гэрийнхэн нь хайсан ч олоогүй учир аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Ингээд онцгой байдлын албан хаагч болон орон нутгийн гээд нийт 20 хүн, гурван тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Эрлийн багийнхан тэднийг 23.20 цагийн орчимд Жаргалант сумын Дулаан-Уул багийн "Зэрэглээ" гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
Ашгүй дээ. Сайн ажилласан байна шүү.
2013-05-29