"Номын баяр-Бидний баяр” үзэсгэлэн нээлттэй хийнэ

img

  “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг “Номын баяр-Бидний баяр” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Битлз” хамтлагийн хөшөөний өмнө зохион байгуулагдах уг үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.  13 дахь удаагаа зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн үеэр хуучин номын худалдаа, зохиогчидтой уулзах, хүүхдүүдэд зориулсан номын бэлэг, урлагийн тоглолт, номын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, номын солилцоо зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана. Түүнчлэн хүссэн номоо хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ