
Нийслэлийн Авто замын газраас нийслэл хотод зам барилгын ажил гүйцэтгэж байгаа 29 компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар мэдэгдэл хүргүүлжээ.
Тус мэдэгдэлд “Компаниуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг тэмдэглэгээг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэглэхгүй, хуучин хашлага, том хэмжээний чулуу, улаан даавуугаар холбох төдий хэрэглэх, ажилд гарах болон онцгой ажлын үед аюулгүй ажиллагааны заваарчилгааг тогтмол өгдөггүй зэрэг зөрчил гаргасаар байна.
Мөн зам барилга, засварын ажлыг гүйцэтгэхдээ гарсан хог хаягдлыг тухай бүрт нь цэвэрлэж, зориулалтын газар зайлуулах, цэвэр тоосгүй орчинд ажил үйлчилгээ явуулахыг анхаарч ажиллана уу” гэсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ