Онцгой байдлын яамны онгоц иргэдээ авчирлаа

img

  Оросын Онцгой байдлын яамны онгоц тусгай рейсээр Сириэс гарах хүсэлтэй иргэдээ авчирсан тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ. Ил-62 онгоцонд 128 иргэн байсны  83 нь Оросынх үлдсэн нь Украин, Молдав, Белорусь, Азебайжан, Тажикистаны иргэн байжээ. Мөн 70 хүүхэд Оросод ирсэн байна. Оросын онгоц өнгөрөгч мягмар гаригт Сирид 20 тонн тусламжийн бараатай очсон юм. Сири дэх Элчин сайдын яамны мэдээгээр 5300 ОХУ-ын иргэн байдаг бол Сирийн иргэнтэй гэр бүл болсон 25 мянга гаруй иргэн оршин суудаг аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Loolo:
Orosyn gej todotgoj bicheech ee..
2013-05-29