“Монголын сүүлчийн хатад” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

img

Богд хааны ордон музейд өнөөдөр "Монголын сүүлчийн хатад" эрдэм шинжилгээний хурал эхэлжээ. Уг хурлаар Дондогдулам хатан хийгээд Гэнэпил хатны тухай шинэ шинэ мэдээ баримтууд анх удаа дэлгэгдэх юм байна. Хурлыг нийслэлийн аялал жуулчлалын газар зохион байгуулж байгаа бөгөөд монгол төрийн түүхэнд маш ховор мэдээлэлтэй дээрх хүмүүсийн судалгааг эхлүүлэх, залуу судлаач, түүхчдэд таниулах зорилготой ажээ. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Г.Жаргалсайхан.:
анх монгол хатдын өргөөг тухайн үеийг ИТХ дарга М.Мөнхбат,иргэн С.Эрдэнэцогт нар санаачлан УИХ-ын гишүүн цогтой дайчин эмэгтэй Арвин дэмжин Монгол хатдын өргөө цогцолборыг байгуулсан билээ. Сумын ЗДТГ,Дондог дуламын музей хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдсанд нутгийн зон олон бид баяртай байна.
2013-06-15
Богд хааны ордон музей:
Энэ мэдээ жаахан зөрсөн байна, Хурлыг нийслэлийн аялал жуулчлалын газар зохион байгуулаагүй Богд хааны ордон музей, Хэнтий аймгийн БаянАдрага сумын ЗДТГ, Гандан тэгчинлэн хийдийн Эрдэм Соёлын хүрээлэн хамтарч зохион байгуулсан гэдгийг дуулгая, хамтарч зохион байгуулсан болон ивээн тэтгэсэн "Хутагт" групп, "Тесо" корпораци, "Солонгон судар" ХХК, "Орчлон констракшн" ХХК, "Эс анд Ай" ХХК, "Ирмүүн Босго" ХХК, " Мөнхөт трейд"ХХК нар болон илтгэл тавьсан эрдэмтэд, хүрэлцэн ирсэн дэмжигчиддээ талархал илэрхийлье.
2013-05-30