Дэлхийн илбэчин Бен Мурфи монголд иржээ
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи Монголд иржээ. Тэрбээр өнөөдөр 12.00 цагт “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд сэтгүүлчидтэй уулзах ажээ.
Бен Мурфигийн хувьд АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдгаараа алдартай, дэлхийн хэмжээний илбэчин гэнэ. Түүний Монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, “Хулан циркус” групп нар ажилаж байгаа юм байна.
Бен Мурфи нь усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдинигийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон шүтэн бишрэгчидтай болсон билээ. Тэрээр түүний телевизээр болон амьдаар тоглогдож байсан гайхамшигт үзүүлбэрүүд нь АНУ, Ази, Номхон далайн улс орнуудын тоолж баршгүй олон сая үзэгчдийг гайхшруулсаар ирсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ