“Форбс” нөлөө бүхий гэр бүлийг нэрлэлээ

img

    Америкийн “Forbes” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий гэр бүлийг нэрлэсэн байна. Рейтингийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Мишель Обама нар тэргүүлжээ.  Дашрамд дурдахад, Мишель Обама нөхрөөсөө хавьгүй өндөр буюу 67 хувийн дэмжлэгийг иргэдээсээ авсан байна. Барак Обама үүнд харин ч талархалтай хандаж миний эхнэр америкчуудад таалагдаж байгаад бахархаж байна гэж байв. Удаах байрт тэрбумтан Билл Гейтс эхнэрийнхээ хамт бичигджээ. Сэтгүүлийн нэрлэснээр энэ хос дэлхийн хамгийн буянтай гэр бүл аж. Тэд зөвхөн өнгөрсөн жил 3,4 тэрбум ам.долларыг хандивт зарцуулжээ. Билл Гейтс Мелинда Гейтс нар энэ мөнгөнийхөө ихэнхийг полиомиелиттэй тэмцэхэд зориулсан байна. Эхний гуравт шоу бизнесийн тод од Жей-Зигийн гэр бүл орсон байна. Бейонс Жей Зи нар Америкийн ерөнхийлөгчийн кампанит ажилд идэвхтэй оролцож хандивын мөнгө цуглуулж байв. Дөрөвдүгээрт, манай урд хөршийн тэргүүн  Си Жиньпин түүний гэргий Пэн Лиюань нар дэлхийн нөлөө бүхий гэр бүлийн тоонд багтжээ. Гэргий нь ардын дууны авьяаслаг нэрд гарсан дуучин бөгөөд үүнтэй холбоотойгоор “Си Жиньпин гэж хэн бэ гэхэд Пэн Лиюанийн нөхөр” гэсэн онигоо гарсан гэдэг. Тавдугаарт, саяхан хоёр хөхөө авахуулснаа нууж хаалгүй мэдээлсэн Холливудын супер од Анжелина Жоли түүний хамтрагч Брэд Питт, зургадугаарт, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Хиллари Клинтон, долдугаарт Британийн хатан хаан Элизабета нөхөр Эдинбургийн хамт бичигдсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ