Нэрт тамирчныг нөхрийнх нь хамт хороожээ

img

  Испанийн цагдаа нар Нидерландын гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин 36 настай Ингрид Виссер түүний хамтран амьдрагч үндэсний багийн ерөнхий менежер Лодевийк Северейн нарын цогцсыг олжээ. Цогцос  Мурси хотоос холгүй жүржийн модны дор булсан байдалтай байсан аж. Тэднийг дээрэмчдийн золиос болсон гэж цагдаа нар таамаглаж байгаа гэнэ. Хэрэгт Испанийн нэг, Румыны хоёр иргэнийг сэжиглэн саатуулжээ. Нидерландын хоёр иргэн буудлаасаа гараад хоёр долоо хоног сураггүй болоод байсан юм. Ингрид Виссер Нидерландын гар бөмбөгийн шигшээ багт олон жил тоглосон бөгөөд 2008-2009 онд Оросын “Ленинградка” клубт тоглож байв. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Yamar xonin garchig ve. Ex orondoo tangarag orgoxgui oor xaana orgox ve. Neg zoxison ner songox baij ee
2013-05-30