“Номин талст”-ын Хаазаа гадаадын иргэдийг хянадаг болжээ
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн дарга болжээ. Анх ажлаа хүлээж авсных нь дараа тагнуулын, эсвэл хуулийн мэргэжилтэй хүний хийх ажлыг дуучин хийлээ гэсэн шүүмжлэлд өртөж байсан ч энэ бүхнийг ажралгүй явсаар хагас жилийг ардаа үджээ.
Дуучин Т.Хангэрэл нь Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн 2005-2012 онд “Шинэ Сансар” ХХК-д гүйцэтгэх захирал, дараа нь Хууль сахиулахын их сургуульд Захиргаа удирдлагын газарт хуульчаар ажиллаж байжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ