Кубад интернэт кафе ажиллаж эхэлжээ

img

  Кубын эрх баригчид иргэддээ интернэтийн эрх олгожээ. Улс орон даяар нийт 118 кафе ажиллах бөгөөд цагт 4,5 ам.долларын үнэтэй байх гэнэ. Кубын иргэдийн сарын дундаж орлого 20 ам.доллар орчим байдаг тул ихэнх нь ажил, албан байгууллага дээрээ л интернэт ашиглах боломжтой болж байгаа юм. Эрх баригчид интернэтийн хэрэглэгчид хаашаа хандаж байгааг хянах болно гэдгийг анхааруулахаа мартаагүй байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ