
Дараа жил Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар наймдугаар сарын 20-нд худалдаанд гарна гэж ФИФА-гийн маркетингийн албаны захирал Тьеери Вейль мэдэгдлээ. Тэрбээр хэдэн ширхэг, ямар үнэтэй зарагдахыг долдугаар сарын 10-нд мэдээлнэ гэжээ.
Тэмцээн 2014 оны зургадугаар сарын 12-нд Сан-Паулуд нээлтээ хийж финалын тоглолт Рио-де-Жанейрод долдугаар сарын 13-нд “Маракана” стадионд болно.
Тэмцээний сонгон шалгаруулалт ирэх 12 дугаар сард Бразилийн Баия мужид болох юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ