
Төрийн өмчит “Мон Атом” ХХК-ийн Стратеги, хөгжлийн газрын дарга Э.Галбадралыг гадаадын нэгэн нэртэй компаниас хоёр тэрбум төгрөг залилж авсан хэргээр шалгаж эхэлжээ.
Тэрбээр 2011 оноос Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэдэг олон улс хоорондын тээврийн “Дэвжих гүүр” ХХК-д Хятадын “Фүн Вий” компани хөрөнгө оруулалт хийж, монгол талын хувь нийлүүлэгчээр нь ажиллаж эхэлжээ. Гэвч тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлын үүднээс бусдыг залилан мэхэлсэн тул эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж эхэлсэн байна.
Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ