Н.Энхбаяр: Чихэр идэхээ больсон
2009 оны 5 сарын 21-ний өдөр. Өглөөний 07 цаг ...МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр өргөө. Түүний ширээн дээр энэ өдрийн төлөвлөсөн уулзалтуудын хуваарь байна. Орой 21 цагаас МҮТВ-ийн Халз мэтгэлцээнд оролцох гэсний доогуур улаан зураасаар татжээ. Түүний ширэээн дээр халз мэтгэлцээний үед тавигдах асуултууд мөн тус бүрийн хариултыг бэлдэж бичсэн цаас харагдана. Ерөнхийлөгч цаасыг гүйлгэн харлаа. ...Газрын лицензийн асуудлыг цэгцэлж, гадаадын иргэдэд олгосон лицензийг хvчингvй болгож чадах уу? ...Долоон сарын нэгний vйл явдалд та хэрхэн хандаж байна вэ? ...Та Монголын эдийн засгийн єнєєгийн байдлыг хэрхэн дvгнэж байна вэ? ...Шvvхийн шударга тогтолцоог хангах талаар та юу хэлэх вэ?..
. Хариулах нь: Бид шvvх дээр болон прокурорын ажилд алдаа байгааг харж байгаа. Алдааг нь олж засах хэрэгтэй. Тvvнээс шvvх, прокурорт ажиллаж байгаа хүмүүсийг бvхэлд нь буруутгаж болохгүй гэж би боддог. Тэднийг хараат байдлаас гаргах хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн, санхүүжилтийн хараат байдлаас шүүх, прокурорыг гаргах ёстой. Үүний тєлєє би урьд нь ч ажиллаж байсан. Цаашдаа ч ажиллах болно. Мєн хуулийг боловсронгуй болгомоор байна. ...Ер нь шударга ёсны тухай хаа сайгvй бид ярьж байгаа. ...Єєрєєсєє эхлэх хэрэгтэй. Нэг ийм тvvх байдаг юм билээ. Нэг эмэгтэй хvvхдээ дагуулаад Энэтхэгийн тєрийн зvтгэлтэн Жавхарлал Неру дээр ирж "манай хvvхэд чихэр идээд байх юм, таны vгэнд орох байх. Та битгий чихэр ид гэж хэлээд єгєєч" гэж. Тэгтэл 7 хоноод ир гээд Неру явуулжээ. 7 хоноод ирснийх нь дараа Неру "Чи битгий чихэр ид" гэж хvvхдэд нь хэлсэн гэнэ. Ээж нь уурлажээ. Та 7 хоногийн ємнє үүнийгээ хэлэхгvй яасан юм. Энэ 7 хоногт манай хvvхэд хичнээн олон чихэр идчихлээ. Тэгэхлээр нь Неру "тэр vед би чихэр иддэг байсан юм. 7 хоногт чихэр идэхээ болилоо. Тэгээд би хэлэх vгтэй боллоо. Єєрєє чихэр иддэг байж бусдыг битгий чихэр ид хэлж болохгvй юм" гэжээ. Тийм учраас єєрєє шударга ёс єєрєєс эхэлнэ гэсэн энэ зарчмыг баримталж байж бусдаас шударга ёсыг шаардах ёстой. гэснийг гүйлгэн уншсан Н.Энхбаяр ерөнхийлөгч хэсэг бодолсхийснээ дараагийн ажлын хөтөлбөрөө харлаа.
. 2009.05.21 орой 21 цаг МҮТВ ... 600 их студи ...Хєтлєгч: асуултад ямар нэг тайлбар хийхгvй. Хєтлєгч нэр дэвшигчид ямар нэг байдлаар давуу байдал олгохгvй. Нэр дэвшигчид нэг нэгнийгээ гутаан доромжлох явдал гарвал хєтлєгчийн зvгээс таслан зогсоох үүргийг хvлээж байгаа гэснээр МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ЦЭлбэгдорж, Н.Энхбаяр нарын ТВ-ийн халз мэтгэлцээн эхэлсэн байдаг.
. Хөтлөгч: Асуулт 4 Шvvхийн шударга тогтолцоог хангах талаар та юу хэлэх вэ?
. Ц.Элбэгдорж: Манай хууль хяналтын байгууллагууд, шvvхийн байгууллагуудад шударгаар ажиллая гэсэн маш олон хvн байгаа. Ер нь нэг ийм vг байдаг. Тєрийн тэргvvний тухай. Єєрийн бие шударга бол зарлиг эс гаргавч ард тvмэн чамайг дагая уу, єєрийн бие шударга биш бол зарлиг гаргаад ч ард тvмэн эс дагая уу гэж. Vнэхээр єєрєє шударга байж, єєрєє шударга ёсыг сахиж чадах юм бол манай нийгэм шударга ёсыг сахиж чадна. Би ємнє нь Ерєнхий сайдаар ажиллаж байсан. Тэгэхэд нийгмээ цэвэрлэе, авилгатай тэмцье, та бvхэн шударга ажиллаарай, та бvхнийг хамгаална гэж хэлэхэд тэнд байсан хуулийнхан vнэхээр урамшдаг юм байна лээ. Зоригждог юм байна лээ. Ингэж би хуульчдаа, тэнд байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнуудаа, тєрийн албан хаагчдаа зоригжуулж, урамшуулж ажиллах болно.
. Нєгєє талаас сайн ажиллаж байгаа шvvгчдээ, сайн ажиллаж байгаа хуулийн байгууллагынхнаа дэмжиж ажиллах болно. Шvvхийн хараат бус байдлын тухай, шvvхийн ерєнхий зєвлєлийн тухай гээд олон хууль байгаа. Энэ асуудлуудыг нэгмєсєн єєрчилж шvvхийг яг одоо байх ёстой байр суурин дээр нь ч гаргаж тавих ёстой гэж бодож байгаа. Vнэхээр шvvх єнєєдєр шударга биш байгаагаас, хууль шударга биш байгаагаас 10 мянган тєгрєг суйлсан жирийн хєєрхий эмэгтэй 12 жилийн ял авч байдаг, 14 тэрбум тєгрєг хулгайлсан хvмvvс есєн жилийн ял авч байна. Том албан тушаалтан авилгын хэрэгт холбогдоод бариад авахад даралт ихэдлээ гээд эмнэлэг явж байдаг, жирийн иргэнийг ялимгvй маргаанд ороогоод хэдэн сараар Ганц худагт хорьдог, хэдэн жилээр шийтгэдэг ийм зохисгvй байдал гарч байгаа. Ийм учраас ард иргэддээ энэрэнгvй, ялимгvй хэрэг маргааныг хялбар аргаар шийддэг, нєгєє талаас албан тушаалтантай хатуу хариуцлага тооцдог тийм хуулийн тогтолцоо бий болгох хэрэгтэй. Ялангуяа авилгалаар учирсан энэ эдийн засгийн хохирлыг заавал тєлvvлэхгvй бол болохгvй нь ээ. Энэ тухай хvмvvс, энэ тухай ард иргэд маш олон ажил хэрэгч саналуудыг дэвшvvлж байгаа. Энэ бvгдийг хэрэгжvvлж ажиллана.
. Н.Энхбаяр: Бид шvvх дээр болон прокурорын ажилд алдаа байгааг харж байгаа. Алдааг нь олж засах хэрэгтэй. Тvvнээс шvvх, прокурорт ажиллаж байгаа хvмvvсийг бvхэлд нь буруутгаж болохгvй гэж би боддог. Тэднийг хараат байдлаас гаргах хэрэгтэй.... гээд Би Элбэгдорж нэр дэвшигчийн хэлж байгаа тэр эмэгтэйд би уучлал vзvvлж шоронгоос гаргасан. Тэр хvн давтан хэрэг vйлдэж 10 мянган тєгрєг хулгайлсныхаа тєлєє 10 гаруй жилийн ял сонссон байсан. Гэхдээ хуульд нь ийм буруу заалт байгаа юмаа. Үүнийгээ засая ...гэж нэмээд бэлдсэн хариултаа хэлж өнөөх Ж.Неругийн "...тэр vед би чихэр иддэг байсан юм. 7 хоногт чихэр идэхээ болилоо. Тэгээд би хэлэх үгтэй боллоо. Єєрєє чихэр иддэг байж бусдыг битгий чихэр ид хэлж болохгvй юм... Тийм учраас єєрєє шударга ёс єєрєєс эхэлнэ гэсэн энэ зарчмыг баримталж байж бусдаас шударга ёсыг шаардах ёстой" гэж хариултаа дуусгалаа.
.
Ийнхүү одоогоос дөрвөн жилийн өмнө Халз мэтгэлцээний индэр дээр зогсож байсан хоёр эрхмийн нэг нь МУ-ын Ерөнхийлөгчөө хийж байгаа бол нөгөө нь шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж буй хоригдол болоод байна. Чухам ямар байдлаар үйл явдал өрнөж ийм харьцаа бий болсныг бүгд л мэдэж байгаа. Харин цаана нь ямар учир жанцан олсныг тайлах гэвэл урт гогцоог хөвөх хэрэгтэй болно. Ер нь бол цаад утгаараа өнөөх чихрээс л хамаг юм болсон гэж хэлж ч болно. Энэхүү шууд мэтгэлцээн дээр яригдсан чихрийн тухай Н.Энхбаярын ярьсан жишээ олон сонгогчийн саналыг түүний эсрэг эргүүлэн санал хураалтад нөлөөлсөн гэж ажиглагч, тоймчид үздэг. АН-ынхан ч энэ дээр нь чадмаг тоглолт хийн, Н.Энхбаяр одоо авилга авахаа болих гэж байгаан байна. Өөрөө авдаг болохоор бусдадаа хэлж чаддаггүй байж гэсэн санаагаар олон нийтэд маш хүчтэй мессежийг богино хугацаанд хаяж сонгогчдод нөлөөлж чадсан байдаг. Үнэндээ тухайн үед авилга албан тушаалын сүлжээгээр торлогдоод байсан өөрийнхөө намын дотоод зөрчлийг ерөнхийдөө хэлчихсэн хэрэг болсон нь тухайн үеийн МАН-ын "Пи Ар"-чдийнх нь том алдаа болсон. Н.Энхбаярын энэ сонгуульд унасан боломжийг ашиглан түүнтэй хамт чихэр иддэг байсан олон нөхөд нь, дүү нар нь түүнээс зайгаа барьж дөлснийг бид бүгд л харсан.
. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан одоогийн МУ-ын Ерөнхийлөгч, АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж шvvхийн шударга тогтолцоог хангах талаар болон бусад асуултад хариулахдаа дэвшүүлсэн санаа, амлалтдаа хүрсэн эсэхээ харуулж одоо ард түмнээр дүнгээ тавиулах гэж байна. МАН-ын хувьд чихэрт ёстой дургүй, хувааж идэхэд нь оролцоогүй, тийм хуйвалдаанаас хол явсан хамгийн нэр цэвэр, МУ-ын Ерөнхийлөгчид тэнцэх хүн байна гэж Б.Бат-Эрдэнэ аваргыг гаргаж ирээд ард түмний дэмжлэгийг авахаар ажиллаж байна. Харин МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал балагт чихрийн алдааг засч залруулна, шударга байна гээд Н.Энхбаяр даргынхаа даалгавраар нэр дэвшээд явж байна. Хэрхэн шийдэхийг ухаант ард түмэн мэднэ. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн хэрхэн өрнөж, хэний хүү тоосноос гарч ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Сонгуулийн сурталчилгаа дуусахад 25 хоног үлдээд байна.
.
П.Баярхүү /тоймч /

СЭТГЭГДЭЛ БИЧИХ