Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр

img

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд 5-р сарын 29-нийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр (International Day of United Nations Peacekeepers) гэж зарлажээ.

Гэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа 65 жилийн түүхтэй. Анх 1948 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цэргийн ажиглагчдаа Ойрхи Дорнод руу илгээсэн. Тэд Израиль болон хөрш Арабын орнуудыг эвлэрүүлж, энхийг сахиулсан билээ. Харин зэр зэвсэг агссан анхны цэргийн ажиллагааг НҮБ 1956 онд Суэцийн хямралтай холбоотой явуулсан юм.

1948 оноос хойш дэлхийн бараг өнцөг булан бүрд 67 энхийг сахиулах ажиллагаа явуулсан бөгөөд бараг 3100 цэнхэр дуулгатан амиа алджээ. 2012 онд л гэхэд Ардчилсан Конго, Либери, Судан зэрэг улсад 103 энхийг сахиулагч амь үрэгдсэн байна. Өнөөдөр 113 мянга гаруй энхийг сахиулагч, энгийн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 18 ажиллагаанд оролцож сахиулж байна. Эдгээрээс хамгийн олон нь Суданд 25000, Ардчилсан Конго улсад 20000 цэнхэр дуулгатан энхийн манаанд зогсож байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ