
Машины гигант өөрийнхөө унаанууддаа QR коод суулгахаар болсоноо зарлалаа. “Daimler” энэхүү бүтээлдээ зохиогчийн эрх аваагүй бөгөөд хүний амь нас аврах боломжтой тул бусад компанийг ашиглаасай гэж хүсч байгаагаа илэрхийлжээ.
QR коодын зургийг авч сервер компани руу илгээхэд машины аврах дэр, аккумляторын байдал, түлшний сав, машины цахилгаан ямар байдалд байгаа зэрэг мэдээллийг авах аж.
Коодыг түлшний савны таг, хоёр хаалганы дунд суулгахаар төлөвлөөд байгаа юм байна. Судалгаагаар энэ хоёр газар ослын үед хамгийн бага гэмтдэг нь тодорхой болсон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ