Дэлхийн аль ч улс оронд эртний, орчин үеийн очих үзэх ёстой газар гэж байдаг. Ард түмэн бүхэн өөрийн бахархал өв соёлоо дэлхий дахинаа танилцуулахыг хичээсээр ирсэн. Хамгийн том хөшөөнүүдийг харвал манай Цонжин Болдогт байдаг Чингисийн маань хөшөө ч орох боломжтой.
Тухайн улсын бэлгэдэл болсон, улс орных нь нэр хамт хэлэгддэг хөшөөтэй танилцана уу.
1.Христийн хөшөө.

Бразилийн Рио-де-Жанейрод өндөр биш толгод дээр байдаг. Дэлхийн хамгийн алдартай хөшөөний нэг. Жил бүр 1,8 сая жуулчин энэхүү оргил өөд мацаж хотыг бүхэлд нь харахыг хичээдэг.
2. Моаи.

Чилийн Пасхи арал дээрх хөшөө. Иймэрхүү чулуун хөшөө Пасхи арал дээр 997 байдаг. Зарим хөшөө 20 хүртэл тонн жинтэй, 6-7 метр өндөртэй байдаг.
3. Бяцхан Русалочка

Данийн Копенгагены боомтод байдаг Ханс Христиан Андерсены үлгэрийн нэгээр нэрлэсэн. 1,25 метр өндөр, 175 кг жинтэй.
4. Лэшан дахь Буддын хөшөө

Хятадын Сычуаны гурван голын огцтлолцол дээр байдаг. Тан династын үед баригдсан. 71 метр өндөр, зөвхөн толгой нь 15 метр өндөртэй. Цээжний өргөн нь 30, хурууны урт 8, хөлний хуруу 1,6, хамрын өндөр 5,5 метр. ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний өвд бүртгэгдсэн.
5. Нельсоны хөшөө

Британийн нийслэлийн Трафальгарын талбайд 1840-1843 онд баригдсан. 1805 онд амиа алдсан Адмираль Горацио Нельсонд зориулсан. 5,5 метр өндөртэй.
6. “Том Сфинкс”

Египетийн Гизад байдаг. Нил мөрний эрэг дээр. Манай гаригийн хамгийн эртний баримал. Хөшөөний урт 73 метр, 20 метр өндөртэй.
7.Эрх чөлөөний хөшөө

Эрх чөлөөний арал дээр байдаг. Нью-Йоркийн бэлгэдэл. Эрх чөлөө, ардчиллын билэг тэмдэг. Францчуудаас Америкт бэлэглэсэн.
8. Шээж буй хүү
Бельгийн нийслэл Брюсселийн хамгийн нэрд гарсан хөшөө. Хэн, хэзээ бүтээсэн талаар тодорхой баримт байхгүй ч 1388 онд барьсан гэдэг.
9. Санга дахь Шивагийн хөшөө

Непалын Бхактапур, Каврепаланкок дүүргийн хил дээр байдаг. Шива бурхны хамгийн том хөшөө. Хэдхэн жилийн өмнө барьж дуусгасан. Зэс, цемент, гангаар хийсэн.
10. Венера

Луврт байдаг. Эртний Грекийн Афродита бурхны хөшөө. Манай эриний өмнөх 130-аад оны үед баригдсан.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ