Улаанбаатарт 22 хэм дулаан

img

  Өнөөдөр Хэрлэн-Багануур орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см орчим нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөн үерлэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. Баруун болон төвийн нутгаар үүлшиж, баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зарим нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурна шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, говь, талын нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Улаанбаатарт  үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 хэм  дулаан, оройдоо сэрүүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ