Ц.Орхон нарыг ирэх даваа гаригт шүүнэ

img

  “Дайны эрсдэлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт  МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа. Уг долоон хүний хэргийг прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Харин тэднийг шүүх хурал зургадугаар сарын 03-нд  буюу ирэх даваа гаригт Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөөд байгаа. Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Yalanguya ene Bat-Erdene-iig sain shuugeerei.Hovshiin hulgaich daa
2013-05-31
Зочин:
ГОЛОМТ 6 Р САЛБАРЫН ЭНЭ САРАНЧИМЭГ АВГАЙ ШОРОНД ОРВОЛ 15 ДҮҮ НӨХӨР НЬ ХАЯАД ЯВАХ БАЙХ ДАА ЗАЙЛУУЛ ТЭНЭГ ШУНАЛТАЙ АВГАЙ ШҮҮ
2013-05-30
БӨАБА:
ЖИНХЭНЭ ЦААД ЛУЙВАРЧИД НЬ ҮЛДЭЭД ЖИЖИГ ГАРУУД НЬ ШОРОНД ОРОХ НЬ Л ДЭЭ
2013-05-30
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-30
рррррррррррр:
Хулгайч шоронд байх ёстой
2013-05-30
Цогт:
Маш сайн хатуу ял өг хойчид нь сургамж болог
2013-05-30