Мянган хүүхдийг баярлуулж байна
“Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагаас санаачлан “1000 хүүхдийн баяр”-ыг өнөөдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зохион байгуулж байна.
Зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй энэхүү баярт Дархан-Уул, Хэнтий, Архангай, Орхон, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймаг болон нийслэлийн есөн дүүргийн нийт 1000 хүүхэд оролцож байгаа аж.
Энэхүү арга хэмжээнд хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хайр халамжаар дутмаг хүүхдүүд оролцож буй. Тэд рок попын дуучид, драмын жүжигчидтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ