
Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр, ёслолын тоонд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр багтдаг. Үүний дагуу улс орон даяар бүх нийтээр амардаг уламжлал тогтож, энэ үеэр хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтууд амардаг юм.
Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "Хөрш орнуудтай байгуулсан хилийн дэглэмийн дагуу автозамын шалган нэвтрүүлэх боомтууд зургадугаар сарын 1-нд бүх нийтээр амарна. Төмөр замын боомт хуваарийн дагуу ажиллана" гэлээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ