Ажлын байрны захиалга 926 бүртгэгджээ
Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлстийн мэдээллийн санд энэ сарын 24-ны байдлаар 280 иргэн зуучлах байнгын болон түр ажилтай болсон гэсэн мэдээлэлтэй байна. Зуучлагдсан иргэдийн насны байдлаар нь авч үзвэл 15-24 насны 80 иргэн, 25-34 насны 98 иргэн, 35-44 насны 61 иргэн, 45-59 насны 41 иргэн байгаа нь тухайн сарын байдлаар 25-34 насны иргэд хөдөлмөрийн идэвхи сайтай байгаа аж. Хүйсийн байдлаар нь авч үзвэл 114 нь эрэгтэй 166 нь эмэгтэйчүүд байжээ.
Мөн зуучлагдсан иргэдийн боловсролын түвшингээр нь авч үзвэл магистрийн зэрэгтэй 1 иргэн, дипломын болон бакалаврын дээд 40 иргэн, тусгай мэргэжлийн дунд 12 иргэн, техникийн болон мэргэжлийн анхан шатны 46 иргэн, бүрэн дунд боловсролтой 144 иргэн, суурь боловсролтой 31 иргэн, бага боловсролтой 6 иргэн зуучлагдсан байна. Сумдын суурь судалгаанд 4771 ажилгүй иргэн байгаа ба Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 861 үүнээс 434 нь буюу 50.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн хувьд ажилгүйдлийн түвшин 3._5 хувьтай бол нийт ажилгүй иргэдийн хувьд 19.5 хувьтай байна. Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ