“Петро Чайна”-гийнхан гурван талт хэлэлцээр хийж байна
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хурал өнөөдөр боллоо. Уг хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон яамны хэлтсийн дарга нар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрынхан оролцож, уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн орчин, бодлогын зарим баримт бичгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Петро Чайна Дачин Тамсаг" компанийнхан гурван талт хэлэлцээр хийж байгаа талаар мэдээллээ. Тэрээр “Петро Чайна Дачин Тамсаг" компанийн монгол ажилчид уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн ажилчид 1000 ам.долларын цалин авч байхад манай ажилчид 220 долларын цалин авдаг.
Цалин нэм гэсэн шаардлага тавиад байгаа. Тэгвэл хятадын талын хоёр тэргүүн дэд дарга тус компанийн ажилчдын хооронд Газрын тосны газарт яг одоо хэлэлцээ хийж байна. Өнөөдрийн хэлэлцээрээс гарах үр дүнг хүлээж, ажил хаялтыг зогсоосон” хэмээлээ.
Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ