Г.Өлзийбүрэн: “MGL-93“ шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй

img

“Ил тод уул уурхай” хурлын үеэр Уул уурхайн яамны Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн худалдаанд гараад удаагүй байгаа MGL-93” шатахууны борлуулалт сайн байгааг мэдэгдэв. Тэрбээр “MGL-93” шатахууны талаар сүүлийн үед үнэ өндөр, чанар муу гэх мэт ташаа мэдээлэл гарах болсон. Үнэндээ Евро-2 стандартад нийцсэн сайн шатахуун учир борлуулалт ч сайн байна. “MGL-93” шатахууны чанарыг сүүлийн үеийн техник технологиор хэмжиж үзэхэд давирхай, хар тугалганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа нь батлагдсан.

Тиймээс "MGL-93” автобензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм. “MGL-93” автобензин нь манай холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Олон улсын жишгээр бол евро-2 стандартын бүтээгдэхүүн. Хойд хөршөөс авч байгаа бүтээгдэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агууламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу шаталтаас үүсэх хорт хийг бага ялгаруулна.

Тиймээс “MGL-93” шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг дахин хэлье. Одоогоор “MGL-93“ шатахуун нь АИ-92 автобензины нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлээд байна. Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boldoo:
mgl 93 muu baina lee. ih idej bna
2013-05-31
PPPPPP:
ЮУНЫ ЧИНЬ МОНГОЛ БЕНЗИН БЭ МАНАЙХААС ОЛБОРЛОСОН ТҮҮХИЙ НЕФТИЙГ ХЯТАД ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛСАН ХЯТАД БЕНЗИН БИЗДЭЭ ДАНДАА ХҮН ХУУРАХАА БОЛИОЧ
2013-05-30
eserguun:
MGL93 saikhan yarikh yumaa Zugeer l kheltsel sain khiigeed buteegdekhuun khuvaakh gereeniikhee noogdokh khesegt china benzin avlaa geed yarichuul bolooshdee Yag ikh ur teglesen show shig yum bolchikhloo AN MAN shigee ajilj bgaag kharuulj bna Eniigee uurusduu oilgoosoi doo ANd l kheregtei!!!!!!!!!!!
2013-05-30
zochin:
5 сард шатхууны үнэ бууна гэсэн яасан бэ
2013-05-30
Zochin:
Zugeer l gazariin tosoo benzin bolgoh uildver barichuul boloo yum bish uu? Hujaaruu uchnuun tonn -oor ni gargaj baina. Odoo baigaad buur hooloi tavina gej hustsan arai ch dendenee
2013-05-30
Зочин:
Энэ мал шатахуун мэддэг юм байх даа.
2013-05-30