Армийн албан хаагчдад зориулсан хутга 85 багажтай
Америкийн анчдад зориулсан сэтгүүл энэхүү хутганы тухай уншигчдадаа сонирхуулан дэлгэрэнгүй нийтэлжээ. “Wenger” фирм 1893 оноос армийн хутга, алдарт “Victorinox”-ийг үйлдвэрлэхийн зэрэгцээ цаг, цүнх бусад чимэглэлийн бүтээгдэхүүнээрээ алдартай.
“Wenger”-ийн 22 см урт, 1.3 кг жинтэй 85 багажтай хутганд лазерийн зүсэгч, энгийн заагуур, луужин, сигар тамхи онгойлгогч, хэрчигч, лааз онгойлгогч, цагийн арын корпус нээгч, шүд цэвэрлэгч, чимхүүр гэхчлэн хэзээ ч хэнээс ч тусламж гуйх шаардлагагүй бүх төрлийн тоног төхөөрөмж бий. Супер хутга 1200 ам.долларын үнэтэй.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ