Жастин Бибер захиргааны шийтгэл хүлээнэ
Канадын залуу дуучин Жастин Биберт захиргааны шийтгэл ногдох нь тодорхой болсныг Америкийн “CBS News” суваг мэдээлжээ. Ж.Биберийн хөрш Жонсон Лос-Анжелесийн цагдаад түүнийг хурд хэтрүүлсэн тухай мэдээлсэн байна.
Жонсон гурван настай охиныхоо хамт машиндаа суухаар явж байтал дуучин залуу хажуугаар нь “нисч” явсан аж. Жонсон болсон явдлын тухай ярилцахаар дуучныд очсон боловч түүнтэй харилцахаас татгалзсан байна. Тиймээс Жонсон түүнийг цагдаад мэдээлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ