Дизайнерууд татвараас зайлсхийсэн хэрэгт орлоо

img

  Италийн нэрт дизайнерууд Доменико Дольче, Стефано Габбана нар 1,29 тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн тул шоронд хоригдох дээрээ тулаад байгаа талаар тус улсын “Corriere della Sera” сонин мэдээлжээ. Хууль сахиулах байгууллагын үзэж байгаагаар тэд 2004 онд Dolce & Gabbana брэндээ Люксембург дахь хуурамч “Gado” компанид худалдсанаар татвараас зугтаасан байна. Өнгөрөгч гуравдугаар сард дизайнеруудыг Миланы шүүхээс дуудаж дээрх хэрэгт томоохон хэмжээний торгууль төлөхийг үүрэг болгосон аж. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
GADO gej uursdiinh n ner l bna shde,urd hoino n oruulaad l bichsen bna dag.
2013-05-30