
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас харьяа дүүргийнхээ амьжиргааны төвшин доогуур амьдралтай өрхийн 2000 хүүхдэд бэлэг өгч, урлагийг тоглолтоор үнэ төлбөргүйгээр үйлчлэхээр боллоо. Маргааш буюу энэ сарын 31-ний 11.00 цагаас Бөхийн өргөөнд эхлэх “Ногоон дэлхий манай гэр бүлээс гаралтай” өдөрлөгт дүүргийн Засаг дарга болон нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид оролцоно.
Мөн уг арга хэмжээний үеэр “Бяцхан цэцэгчин” нэртэй үрсэлгээний сургалт үнэ төлбөргүй явагдаж, дүүргийнхээ “Авьяаслаг гэр бүл”-ийг шалгаруулж, хүүхдүүдийн дунд “Бид зорилгодоо хүрнэ” спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдах юм.
Түүнчлэн Бөхийн өргөөнд хүүхдүүдэд зориулсан Хүүхэлдэйн театр айлчлан ирж, хөдөлмөрч, бүтээлч хүүхдүүдийн бүтээл, тэжээвэр амьтадын үзэсгэлэн худалдаа гарах юм байна. Хүүхдийн баярыг угтсан уг арга хэмжээ олон олон гэнэтийн бэлэгтэй байх гэнэ. Тухайлбал, хошин урлагийн жүжигчин Б.Туяа, 84 дүгээр сургуулийн үлээвэр найрал хөгжим, бөмбөрийн хоршсон тоглолт, циркийн үзүүлбэрүүд, 14 дүгээр сургуулийн Ардын бүжиг хамтлагийнханаас гадна дуучин Мино, Амараа нар хүрэлцэн ирж, хүүхдүүдэд баярын мэндчилгээ хүргэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ