П.Өлзийсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

img

  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцжээ. Тэднийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байсан билээ. Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан нарт холбогдох анхан шатны шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна Б.Одон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аагий:
монголд хууль гууль болжээ,хүнийг гүтгэж ажил хийх сэтгэлгүй болгох юмаа
2013-06-03
зочин:
Ene olziisaihan chin selengedee derrick geed hochtoi notstoi herguudiig ilruuldeg hun shdeolziisaihan chin ded hurandaa shd zahiin televiz tsoliin huraagad hoshuuch bolgochhiimaa
2013-06-01