М.Бадамсүрэн: Ерөнхий сайдтай дахин заргалдана

img

Дорнод аймгийн иргэн М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягт холбогдох хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянаж хэлэлцжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Дорнод аймгийн Засаг даргаар иргэн М.Бадамсүрэнг томилоогүй нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзжээ. Энэ талаар Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.

6

-Өчигдөр давж заалдах шатны шүүхээр таны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.  Уг нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр таны талд гарсан гэж сонссон юм?

-Тиймээ. Захиргааны хэргийг шүүхийн шийдвэр миний талд гарсан. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр давж заалдаад намайг Дорнод аймгийн Засаг даргаар томилоогүй нь хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзсэн. Түүнчлэн, намайг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Иймд би Ерөнхий сайдтай дахин Дээд шүүхээр заргалдана.

.

-Таны нэрийг хоёр удаа буцаасан гэж сонссон?

-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр удаа Дорнодоос Засаг даргад нэр дэвшигчийг буцаасан. Уг нь хуулиараа нэг удаа буцааж болно гэж заасан байгаа. Харин хоёр дахь удаад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Засаг даргад нэр дэвшүүлсэн бол тав хоногт багтаан томилох үүрэгтэй” гэж байгаа юм. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүргийг Ерөнхий сайдад даалгаж өгсөн заалт л даа. Хуулиараа бүр ийм үүрэгтэй гэж байгаа юм. Гэтэл тав хоног бус долоон сар өнгөрчихөөд байна.

Миний хувьд энэ асуудал дээр Засаг даргад нэр дэвшигч гэдэг утгаараа миний эрх ашиг зөрчигдөж байна гэхээсээ илүү Дорнод аймгийн иргэдийн сонгож байгуулсан ИТХ, Дорнод аймгийн 70 гаруй мянган иргэний эрх, ашиг зөрчигдөж буйд санаа зовж байна. Дорнод аймгийн ИТХ 35 мандаттай. Үүнээс сонгогчид саналаа өгч МАН 18 суудал авсан. Харин АН 14, бусад суудлыг ИЗНН, бие даагч нар авсан.

.

-Ерөнхий сайд ямар шалтгаанаар таныг томилохгүй байгаа юм бол?

-Ерөнхий сайд “Төрийн албанд гурван жил ажиллах шалгуурыг хангаагүй учраас томилохгүй байгаа” гэдэг зүйлийг хэлж байгаа. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намын байгууллагын орон тооны ажилтныг төрийн алба хаасанд тооцдог. Миний хувьд Улсын нөөцийн газар, Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд даргаар нийтдээ таван жил ажилласан. Энэ нь төрийн алба хашсанд тооцогддог.

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. Тэгэхээр УИХ-д суудалтай намын хорооны орон нутаг дахь орон тооны дэд даргаар ажиллаж байсан гэдгийг нотлох тодорхойлолтыг Нийгмийн даатгалын байгууллага, холбогдох газрууд шүүхээс гаргасан хүсэлтийн дагуу гаргаж өгсөн байгаа. Шүүхийн шийдвэр ч нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангасан гэж үзсэн. Ер нь Монгол Улсын иргэн бүр төрийн албанд ажиллах тэгш эрхтэй. Үндсэн хуульд заагдсан олон эрх зөрчигдөж байна. Хэнийг ч үзэл бодлоор намын гишүүнчлэл, харьяаллаар нь ялгаварлан гадуурхах ёсгүй. Гэтэл үүнийг зөрчөөд байна. Жишээлбэл, надтай адил тухайн намынхаа намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байсан АН-ын хүмүүс аймаг, дүүргийн Засаг даргаар томилогдсон.

.

-Танай аймгаас өөр Засаг дарга нь сонгогдоогүй газар бий юу?

-Орон нутгийн сонгуулиас хойш долоон сар өнгөрлөө. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН есөн аймагт олонхи болсон. Гэтэл тэдгээр есөн аймгийн Засаг дарга томилогдох гэж нэлээд удаж, он дамнасан. Хамгийн сүүлд зургаан аймгийн Засаг даргыг батлахгүй удсан. Үүнээс одоогийн байдлаар Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга батлагдаагүй байгаа.

.

-Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг хэрхэн хандаж, яаж ажиллаж байгаа вэ?

-МАН-ын дарга, УИХ дахь намын бүлэгт хандсан. УИХ дахь МАН-ын бүлэг Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн санал, бодлоо Ерөнхий сайдад хүргүүлж байгаа. Саяхан Ерөнхий сайдын Дорнод, Хөвсгөл аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Өнгөрсөн хугацаанд Дорнод аймагт хоёр сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгч томилогдсон. Тэгээд Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахын өмнөх өдөр Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч томилсон захирамжаа хүчингүй болгосон. Одоо Засаг даргын үүргийг орлогч нь хийж байна.

.

-АН-ынхан МАН олонхи болсон аймгуудад албан тушаалын тохироо хийсэн гэх мэдээлэл бий. Танай аймагт ийм тохирооны асуудал яригдсан уу?

-МАН ялалт байгуулсан есөн аймгийн долоод Засаг даргын орлогч, бусад удирдах бүрэлдэхүүнд АН-аас хүмүүс сонгогдож, томилогдож ажиллаж байгаа. Дорнод аймгийн хувьд ч ийм саналууд яригдсан. Тухайн үед бид нэгэнт бүх аймагт ийм асуудал яригдаж байгаа учраас хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн. Ер нь улс төржсөн юм уу, намчирхсан байдлаар асуудал битгий хандаасай гэж боддог. МАН, АН-ын Засаг дарга ч бай шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж л ажиллана. Төр талаасаа, нам талаасаа үзэл бодол, бодлого зорилтын хувьд өөр. Гэхдээ манайх шиг нэгдмэл улсын хувьд Ерөнхий сайд нь хэн байхаас үл хамааран Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлнэ шүү дээ.

.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zargald zargald zov bitgii buuj og.zasag darga bolohgui ch gsn zargaldaad bai ho
2013-05-31
Aa namiin shuugch shuu dee:
Odoo boltol medeegui yum uu
2013-05-31
Trustworthy Sourse:
Sain zargald zargald. Mongold huuliin shinechlel ih sain hiigdej baigaa yum chin zargaldaad unenii tuluu yavah heregtei sh dee. Ulsad, turiin alband 5 jil baitugai ajillaj uzeegui tetgeveriin nasandaa hursen avgai nariig darga bolgood baigaa sh dee naaduul chin.
2013-05-30
ZOCHIN:
YAMAR AJIL, XULGAI XIIX AJILIIG NI UU? BOLIOD UG, GAXAINUUD AA...
2013-05-30
ZOCHIN:
SHUDARGA BUS YAVDALTAI ETSESEE XURTEL UZEJ BAIJ L ENE DARGA NARIIN AAGIIG DARNA SHUU, UZEED BAI ZALUU MINI!!!
2013-05-30
hgfd:
man iinhan darga bolsnoor uls oron hogjdog baisan bol mongol uls ali ert aziin bar bolchih baisan.gevch avilgald idegdsen yaduu uls bolson ni haramsaltai
2013-05-30
irgen:
paaakuuud hunii ajil hiilguuleldee yah geed baidin bur musun archuulhana l dee ene MAH
2013-05-30
ZOCHIN:
YAMAR AJIL, XULGAI XIIX AJILIIG NI UU? BOLIOD UG, GAXAINUUD AA...
зочин:
хөөе Бадамсүрээн чи намын даргаа л хийвэл яасан юм бэ.Нам төрийн байгууллага шиг байсан үе өнгөрсөн шүү дээ.
2013-05-30