Сүхбаатарын талбайн хоёр талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

img

  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр  автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн хоёр талын урсгалыг 07.00-17.00 цагийн хооронд хаахаар болжээ.

Мөн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар буюу Төв шуудангийн арын замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд Хангарьд ордны зогсоолд машинаа үнэгүй төлбөргүй байрлуулах боломжтой болох аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ