“Петро Чайна”-гийн ажилчид ажил хаялтаа зогсоолоо

img

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээр өндөрлөжээ. Иймд монгол ажилчдын тавьсан санал нааштайгаар шийдэгдэж ажилчид ажил хаялтаа албан ёсоор зогсоосон байна. Тодруулбал,  “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас ажилчдын цалинг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна. Одоогоор уулзалт түр завсарласан бөгөөд удахгүй ажилчдын ажлын хоногийн асуудлыг хэлэлцэх ажээ.

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн монгол ажилчид 40 хоног ажиллаж, 10 хоног амардаг юм байна. Тиймээс ажиллах, амрах хоногийн тэнцүүлэх, ажиллах хоногийг багасгахыг Үйлдвэрчний эвлэлээс санал болгоод байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DAS IS:
MONGOL ORONDOO EH ORONDOO BAIJ BAIG ARAI DENDUU YM YG UNCHIN HUUHDUUD SHIG L BAIH YM DAA HOID ETSEG ELBEGEE YU BODDOG YM BOLDOO GADAAD ORNUUDAAAS ICHEE YAGAA BOL
2013-06-01