"Алтандорнод Монгол"-ын татварын өрийг эцэслэнэ

img

  Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийн дагуу "Алтандорнод Монгол" ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэх үүднээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөрт санал болгосон эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлах, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлын хэсэг томилохыг холбогдох сайд нарт даалгалаа. Тус компанийн өмнөх удирдлага С.В.Паушок нь алтны үнийн өсөлтөд 68 хувиар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 4-р сард хянан шийдвэрлэгдсэн. Татвартай холбогдох Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарсан билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Сертификат МКПЭ при МКС "Инкорвуз-XXI" Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании и учёных степеней (Комиссия) при Международном Координационном Совете "ИНКОРВУЗ-ХХI" Доорхи хаягаар холбоо бариарай: И-мэйл: tamir46@yahoo.com
2013-05-31