Өнөөдөр тамхигүй өдөр

Дэлхий дээрх 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг ба, нийт тамхичидын дийлэнхийг боловсролгүй, бага орлоготой, ажилгүйчүүд эзэлдэг байна. Харин жилд 6 сая хүн тамхинаас болж нас барж байна гэсэн судалгаа гарчээ.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн нийтийн тамхины одоогийн чиг хандлага цаашид үргэлжилсээр байвал чимээгүй үхэл буюу тамхины улмаас энэ зуунд нэг тэрбум гаруй хүн нас барна гэсэн судалгаа байдаг аж. Манай улс ч мөн адил Тамхигүй өдрийг тэмдэглэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ өдөр тамхи худалдаалахгүй, мөн тамхи татахгүй байхыг уриалсан арга хэмжээнүүд зохион байгуулагддаг билээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ