“Халзан бүргэдэй”-г стратегийн ач холбогдолтой ордод оруулна

img

  “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтлоо. А шигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны 1, нүүрсний 2, газрын ховор элементийн 4, нийт 7 ордыг /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй/ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ