“Katya Zol” буюу Г.Золцэцэг
Загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан Г.Золцэцэг “Katya Zol” брэндийг бий болгож залуу хүний эрч хүч, хөдөлмөрч занг үлгэр жишээ харуулж яваа. Золоо бүсгүй өвөрмөц төрх, биеэ авч яваа байдлаараа бусдаас эрхгүй ялгардаг. Түүний хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-17-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “International Couture fashion week”-д амжилттай оролцоод ирсэн билээ.
Тэрбээр "киви" хамтлагийхантай найзууд бөгөөд тэдэнтэй хамтарч Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохоор эх орноо төлөөлөн Олон улсын “Fashion me” загварын шоунд анх удаагаа оролцохоор зэхэж буй аж.
Дэлхийн 20 гаруй орны шилдэг загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ толилуулах уг арга хэмжээнд тэрбээр монгол ноолуурыг сурталчилсан 2 коллекц болон жирийн коллекциудаараа оролцох юм байна. Уг арга хэмжээнд “Киви” хамтлаг ая дуугаа өргөхийн зэрэгцээ Катя Золын загваруудыг өмсөхөөр болжээ. Загварын шоу ирэх 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд болох гэнэ.
Б.Бат

































СЭТГЭГДЭЛ БИЧИХ