Хүүхдүүдэд зориулсан үзвэрүүд хаана болох вэ

-"Дэлхийн илбэ монголд" шоу, үзүүлбэрийн тоглолт 6 сарын 1, 2-ны өдөр 14.00,19.00 цагаас “UВ Palac”-т болно. Австралийн алдарт илбэчин Бен Мурфи шилдэг үзүүлбэрүүдээ монголын үзэгч, бяцхан хүүхдүүдэд толилуулах юм.
-Хөрш гурав орны циркийн тоглолт үргэлжилж байна. Хятад, Москвагийн циркийн сургуультай амьтдын “Хөрш гурав” нэртэй тоглолт 6 сарын 3-ныг хүртэл тоглогдоно. Тоглолтод ОХУ-ын сургуультай таван баавгай баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтад ирж сонин, содон үзүүлбэр үзүүлж байгаа аж.
- Маша охин, Миша баавгай хоёрыг амилуулсан жүжигчилсэн тоглолт Улаанбаатар чуулгын байр буюу хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төвд 6 сарын 1-нд 11.00, 13.00, 15.00 цагт тоглоно.
-Хошин урлагийн "Маск" продакшн бяцхан үзэгчиддээ зориулан "Буратино” хүүхдийн жүжгийг хүүхэд, багачууддаа зориулан тоглоно. Тоглолт өнөөдрөөс эхлэн МҮЭСТО-нд 12.00, 14.00, 16.00 цагт болно.
- Тусгаар тогтнолын ордонд өчигдрөөс эхэлсэн “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолт үргэлжилж байна. Тоглолт 6 сарын 2- хүртэл 10.00, 12.00, 14.00, 16.00 цагаас тус, тус тоглоно.
- Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжиг нээлтээ хийнэ. Жүжиг 6 сарын 2-ныг хүртэл тоглогдоно.
-Хүүхэлдэйн театрт 6-р сарын 1-ний өдөр 13.00, 16. 00 цагуудаас Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”, “Лусын хааны охид” жүжиг тоглоно.
- ”Улаанбаатар” чуулгад 5-10 насны багачууддаа зориулан “Янзаган хүрээ” мюзикль, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүдийг, 11-16 насныханд “Мөрөөдлийн үзэг” “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүд өнөөдөр болно.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 6-р сарын 1-ний 17:00 цагт Сонгодог концерт, 6-р сарын 2-ны өдрийн 17:00 цагт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет тоглогдох юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ