Гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хязгаарлана

img

  Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Үүний хүрээнд 06 сарын 02-ны өдөр зохион байгуулагдах гүйлтийн тэмцээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандигийн гудамжаар буцаж эргэж, Чингисийн өргөн чөлөө- Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг 08.00-13.00 цагийн хооронд түр хязгаарлах болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

btbt:
bolildoo . um l bol zam haah um. huduu ochij guigeech
2013-05-31