Ерөнхийлөгчийн нэр дээр рицинтэй захидал илгээжээ
Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмбэргт ирсэнтэй адил бодистой захидал Америкийн ерөнхийлөгчийн нэр дээр иржээ. Захидалд төрийн тэргүүн болон хотын даргын галт зэвсгийн эргэлтэд хяналт тавих бодлогыг нь эсэргүүцэж заналхийлж сүрдүүлсэн байна.
Эдгээр захидлуудыг Америкийн Луизана мужийн жижигхэн хот Шривпортоос илгээсэн болохыг тогтоожээ. Одоо гарын хээ болон бусад зүйлийг нягталж байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ