
Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр Монголын олимпийн боксын холбооны гишүүд болох боксын шигшээ багийн эмэгтэй тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тэд 2016 оны Бразилийн олимпийн цикл эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаанд эмэгтэй шигшээ багийг хариуцсан албан ёсны дасгалжуулагчгүйгээр ажилласан бөгөөд цаашид бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй байна гэдгээ тайлбарлалаа. Тиймээс дасгалжуулагч Л.Энхбаатар багшийг дасгалжуулагчаар ажиллуулж өгөхийг хүссэн юм.
Л. Энхбаатар багш 2003 оноос хойш эмэгтэй тамирчидтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 оноос эмэгтэй тамирчдыг нэгтгэн шигшээ баг бүрдүүлсэн. Энэ хугацаанд монголын олимпын боксын холбооны эмэгтэй багийн тамирчид, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 5 дугаар байрт 2 удаа шалгарч, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 4 хүрэл медаль, багаараа 3 дугаар байранд орж, азийн наадмаас 1 мөнгөн медаль, азийн цом тэмцээнээс 1 мөнгө, 1 хүрэл медаль мөн олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэрээр мөн ОУХМ 6, Спортын мастер 10 тамирчин өөриин гараар бэлдэн гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ