Хүний эд эрхтний найрлагатай эм худалдаж байжээ
Солонгос улсад ажиллаж , амьдардаг хятад улсын иргэд хүний эд эрхтний найрлага бүхий эм хоорондоо наймаалцаж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн онд гарч, хятад улсын 2 иргэн саатуулагдаж байсан удаатай. Харин энэ удаа Солонгос үндэстэн , хятад улсын иргэн Ким (57) саатуулагдлаа . Тэрээр 2004 оноос эхлэн хятад, Солонгос улсын хооронд 41 удаа онцгой зорилгогүйгээр зорчиж байсан бөгөөд тухай бүрдээ Солонгос улсад байдаг хятад иргэдэд , Солонгос улсад нэвтрүүлэх хориотой төрөл бүрийн амьтдын биенээс гаргаж авсан тос, эд эрхтэнээр хийсэн үрлэн эм зэргийг дамлан худалдаж байсан гэнэ. Түүнийг энэ удаа мэлхийний хуурамч тос 50 граммийг 3 сая 700 воноор худалдсан болон хүний эд эрхтэн оролцсон найрлага бүхий 150 ширхэг капсультай үрлэн эмийг хууль бусаар хил давуулан оруулж худалдахаар завдсан хэргээр шалгаж байна.
Гэмт этгээд Ким хүний эд эрхтэн оролцсон найрлагатай үрлэн эмийг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор биедээ авч явсан гэж мэдүүлж байгаа хэдий ч түүнийг өмнөх удаадад иймэрхүү наймааг нэг биш удаа хийж байсан гэж үзэж байгаа ажээ.
Хятад улсад дутуу төрсөн хүүхдийн эд эрхтэнээр дээрх үрлийг хийдэг гэгддэг бөгөөд бүх төрлийн өвчин эмгэгт маш сайн гэсэн ам дамжсан яриатай ч Солонгос улсад хийсэн шинжилгээгээр, 0.4 грамм 1 ширхэг капсульд байх нянгийн хэмжээ ,зохих хэмжээнээс 180 дахин буюу 18 тэрбум 700 сая ширхэгээр илүү агуулагдаж байгааг тогтоожээ.
Эх сурвалж: MGLradio
СЭТГЭГДЭЛ БИЧИХ