
Яг одоо Лениний музейн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Лениний музейн асуудал шүүхэд шилжсэнээ хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүх хурал хоёр удаа болж, дараагийн шүүх хурлын тов гурван удаа хойшилсоор өнөөдөртэй золгоод байна.
Шүүх хурал хойшилж буйн гол шалтгаан нь хариуцагч талын төлөөлөгч болох МАН нь “Нотлох баримтыг олоход хугацаа шаардлагатай байна. Мөн архиваас шүүхэд хугацаа их шаардаж байна, нэмэлт материал цуглуулна” гэсэн үндэслэлээр хойшлуулсаар байсан юм. Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй.
Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ