
Лениний музейн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч МАН-ын хүсэлтээр гурав дахь удаагаа хойшиллоо. Улмаар ирэх сарын 7-ны 14.00 цагт болохоор товлогдов. Лениний музейн асуудал шүүхэд шилжсэнээ хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүх хурал хоёр удаа болж, дараагийн шүүх хурлын тов гурван удаа хойшилсоор өнөөдөртэй золгоод байна.
Шүүх хурал хойшилж буйн гол шалтгаан нь хариуцагч талын төлөөлөгч болох МАН нь “Нотлох баримтыг олоход хугацаа шаардлагатай байна. Мөн архиваас шүүхэд хугацаа их шаардаж байна, нэмэлт материал цуглуулна” гэсэн үндэслэлээр хойшлуулсаар байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ