“Цаг агаар” гар утасны application удахгүй ажиллаж эхэлнэ

img

 
Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж  Цаг уур, орчны шинжилгээний газраас олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний эхлэл нь болж тус газраас ус, цаг агаар, орчны бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг сэрэмжлүүлэх, хохирлыг бууруулах зорилгоор Apple iOS болон Google Android үйлдлийн системтэй ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан “Цаг агаар”  application-г энэ жилийн Үндэсний их баяр, наадмын өмнөхөн  нэвтрүүлэх гэж байна.

Энэхүү программыг гар утсандаа суулгаснаар хэрэглэгч та ус цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, Цаг агаар болон гадаргын усны ажиглалтын бодит мэдээ, орчны чанарын мэдээ /ус, агаар, хөрс/ зэргийг гар утсаараа шуурхай хүлээн авч, ажил, амьдрал ахуйгаа зохицуулах боломжтой болох юм.

Эх сурвалж: wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ