500 жилийн настай охин
City University of New York буюу Нью-Йорк хотын Их Сургуулийн эрдэмтэд Анжелика Кортэлсийн удирдлаган дор судалгааны ажлыг хийжээ.Энэ хосгүй олдвор 1999 онд Аргентин болон Чилийн хил дагуу орших 6739 өндөр Льюльяйльяко (Llullaillaco) галт уулнаас олдсон юм байна.
Гурван цогцосноос зургаан настай охины цогцосыг л шинжлээгүй гэнэ. Тухайн цогцосонд нэгэн цагт аянга буусан байж болзошгүй учир шинжилгээний дүн буруу гарах магадлалтай хэмээн үзэж одоогоор 'оролдоогүй' юм байна.
http://youtu.be/vUDiXs927-UЗанданшуулсан шарилуудын хажууд байсан алт, мөнгө, хувцас, хоолтой сав суулга, үл мэдэгдэх шувууны цагаан өдөөр урласан өвөрмөц малгай зэргийг үндэслээд гурван хүүхдээр тахилга үйлдсэн хэмээн үзэж байгаа аж.
Тахихаасаа өмнө хүүхдүүдийг бүтэн жилийн турш 'хаадын' хоол Лама гөрөөсны борцолсон мах болон эрдэнэ шишээр хооллож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ