
Сочи-2014 өвлийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко аваргуудын энгэрт гялалзах медалийн эхийг анх удаа олон нийтэд дэлгэлээ. Санкт-Петербургт болсон танилцуулгадаа Д.Чернышенко “Олимпийн медаль бол тамирчин хүний хувьд хамгийн чухал зүйл. Хаана хэрхэн ямар амжилт гаргаснаа медалиа харан дурсдаг. Тиймээс ч улс орон бүр өөрийн орны онцлогоо тусгахыг хичээдэг. Өнөөдөр бид анх удаа олимп болон паралимпийн медалийг танилцуулж байна” гэжээ.
Медалийг тэшүүрийн спортын тамирчин Светлана Журова үзүүлсэн байна. Видеонд үзүүлсэнчлэн медальд ОХУ-ын өргөн уудам нутаг, Европ Ази тивийн уулзвар, Оросын баялаг соёл урлагийг шингээсэн байна.
Сочи-2014-ийн медаль 460-531 грамм жинтэй. Нэг медалийг хийхэд 18 цаг зарцуулж байгаа бөгөөд нийт 1300 ширхгийг үйлдвэрлэх аж. Сочид 15 төрөлд 98 комплект медаль гардуулах юм.
http://youtu.be/vuMK-nhRh3s
СЭТГЭГДЭЛ БИЧИХ